"Euphoria" цувралын эцсийн улирал гурван жилийн дараа үзэгчдэд хүрэхэд бэлэн боллоо. Энэхүү өсвөр насныхны амьдралыг харуулсан цуврал нь тэдний хайр дурлал, далд асуудлуудыг зоримог хөндсөнөөрөө миллениал үеийнхний дунд чухал бүтээл болсон.
Гуравдугаар улирлын талаар одоогоор дэлгэрэнгүй мэдээлэл хомс байгаа ч, албан ёсны инстаграм хуудсаар дамжуулан хэн хэн энэ бүлэгт байх талаар зарлалаа.
Гуравдугаар улиралд эргэн ирэх жүжигчид:
Зендая

Хантер Шафер

Эрик Дэйн

Жейкоб Элорди

Сидней Суини

Алекса Демие

Мод Апатов

Марта Келли

Хлое Черри

Колман Доминго

Шинээр нэгдсэн жүжигчид:
Розалиа

Адеуале Акиннуойе-Агбаже

Тоби Уоллес

Маршон Линч

Даррелл Бритт-Гибсон

Кадим Хардисон

Присцилла Делгадо

Жеймс Ландри Хеберт

Анна Ван Паттен

Испанийн уран бүтээлч Розалиа нь шинээр нэгдсэн жүжигчдийн дунд хамгийн алдартай нь бөгөөд тэрээр өмнө нь цөөн хэдэн кинонд дүр бүтээж байсан туршлагатай аж.
Харин энэ бүлэгт дахин гарахгүй дүрүүд хэд хэд байгаа нь үзэгчдийн анхаарлыг татаад байна. Эргэн ирэхгүй жүжигчдийн дунд Ангус Клаудаас гадна Ника Кинг, Остин Абрамс, Алги Смит, Сторм Рейд, Барби Феррейра нар багтаж байна. Доминик Файк эхэндээ жагсаалтад байгаагүй ч, Variety сэтгүүлийн мэдээлснээр тэрээр гуравдугаар улиралд эргэн ирэхээр болжээ.
Гуравдугаар улиралд Рюгийн гэр бүлийн гишүүд харагдахгүй байгаа нь олны сонирхлыг татаад байна. Үзэгчид магадгүй шинэ бүлэгт дүрүүд том болж, цаг хугацааны үсрэлт хийнэ хэмээн таамаглаж байгаа юм.
Гуравдугаар улирал 2026 онд нээлтээ хийхээр төлөвлөж байгаа бөгөөд найман ангиас бүрдэх аж.