Алдарт рэппер, загварын ертөнцийн од A$AP Rocky Лос Анжелесийн шүүхээс буруугүй хэмээн цагаатгагдлаа. Тэрээр 2021 оны 11-р сарын 6-нд Холливудын гудамжинд хуучин найз Терелл Ефроныг буудсан гэх хоёр гэмт хэрэгт буруутгагдаж, 24 жилийн хорих ял сонсох эрсдэлтэй байсан ч шүүх түүнийг гэм буруугүй гэж үзлээ.

Шүүхийн танхимд шүүхийн шийдвэрийг зарлах үед репперийн гэр бүл, ялангуяа түүний хос алдарт дуучин Рианна болон тэдний хоёр хүү РЗА, Риот нар байсан бөгөөд түүнийг цагаатгагдсаны дараа баяртайгаар тэвэрцгээсэн байна.

Шүүхээс гэм буруугүй гэсэн шийдвэр гармагц A$AP Rocky "Бурханд талархаж байна, та бүхэн миний амийг аварлаа" хэмээн хэлжээ.

Түүний өмгөөлөгчид энэхүү ялалт нь "үнэн бодит байдлыг тогтоосон шударга шийдвэр" хэмээн мэдэгдсэн бол прокурорууд хэргийн цаашдын алхмуудыг хэлэлцэж байна.
Тус хэргийн үр дүнд A$AP Rocky хууль эрхзүйн хувьд цэвэр үлдсэн төдийгүй түүний хөгжмийн болон загварын карьер цаашид саадгүй үргэлжлэх нөхцөл бүрдэж байна.