UBLife Logo
Newsfeed

Орон орны хэлэнд байдаг ХАЙРЫН тухай хамгийн романтик 12 үг

Г.Сүрэн
Г.Сүрэн
Орон орны хэлэнд байдаг ХАЙРЫН тухай хамгийн романтик 12 үг

Зөвхөн тухайн хэлээрээ л хамгийн гайхалтай утгыг илэрхийлж чаддаг, өөр хэлээр орчуулахад тун төвөгтэй үгсийг хүргэж байна. 

1. ‘Saudade’ (Sah-oo-dad)

Португаль

Хайртай хүнээсээ хагацаж, хэзээ ч эргэн ирэхгүй ч хүлээн санан дурссаар байх мэдрэмжийг илтгэнэ. Зөвхөн хувь заяанд даатгаад зүрх сэтгэлдээ хадгалж үлдээсэн хайр.   2. ‘Cavoli riscaldati’ (Kah-vo-lee ris-kal-da-tee)

Итали

“Халаасан лууван” гэх инээдтэй ч гэмээр утгатай үг хэдий ч далд утгаараа бүтэлгүйтсэн дурлал хайрын дараа зүрх сэтгэлээрээ ахин сэргэхийг илэрхийлдэг аж.3. ‘Kilig’ (Kee-leeg)

Филиппин 

Хайрлан дурласан нэгнийхээ романтик хайр булаам үйлдэлд нь мансуурч ухаан санаагаа алдах.4. ‘Yuánfèn’ (Yoo-en fuhn)

Хятад 

Хувь тохиолоор учрах. Хайртай хүнтэйгээ, эсвэл заяаны ханьтайгаа хувь заяаны эрхээр уулзан учрахад итгэх итгэл. Хайр сэтгэл, нөхөрлөл, хувийн аз төөрөг гээд олон янзаар хэрэглэдэг.  5. ‘Naz’ (Nahz)

Урдү 

Хэн нэгнийг өөртөө хайртай, үүрд хайрлана гэдэгт бүрэн дүүрэн итгэлтэй байх мэдрэмж.6. ‘Koi no yokan’ (Koy-no-yo-kahn)

Япон

Хэн нэгэнтэй анх удаа уулзсан ч яг л өмнө нь дотно харилцаатай байсан мэт ойлгон татагдах. Анхны харцаар дурлахаас ялгаатай нь илүү гүн гүнзгий дотнослыг илэрхийлнэ.7. ‘Ya’aburnee’ (Yaq-ber-ni)

Араб

“Чи намайг оршуулна” гэх утгатай энэхүү үг нь хайртай хүнээ өөрөөсөө түрүүлж насан өөд болж, өөрөө түүнийг насан туршдаа үгүйлэн санах мэдрэмжийг илтгэдэг.8. ‘La douleur exquise’ (La doo-leur ex-keez)

Франц

”Гашуун өвдөлт”. Хайртай хэдий ч хамт байх хувь тавилангүй гансран шаналах үй их гуниг хагацлыг ийн хэлдэг.   9. ‘Viraha’ (Vee-rah-ha)

Санскрит

Хагацсан хойноо хайртайгаа ухаарахуйг бэлгэддэг.10. ‘Onsra’ (Uhns-rah)

Хинди

Сүүлийн хайр гэх утгатай бөгөөд хайр сэтгэл нь бага багаар замхран үгүй болж буйг мэдрэх өвдөлтийг илэрхийлнэ.11. ‘Geborgenheit’ (Geh-bor-gen-hait)

Герман 

Чин үнэнч, ухаалаг, үнэн зоригтойгоор хэн нэгнийг бүрэн дүүрэн хайрлахуй.12. ‘Mamihlapinatapai’ (Ma-mee-la-pee-nah-tah-pai))

Яахган 

Нэгнээ үйлдэл хийгээсэй хэмээн хүлээсээр хоёр хүний хэн нь ч зориглолгүйгээр хайр сэтгэл нь үгүй болохуйг ийн хэлдэг аж. Орчуулахад хамгийн хэцүү үг хэмээн Гиннесийн номонд орсон нь бий.

  

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Zochin\13.228.25.197
Cool
ЗОЧИН\47.129.223.140
Cool
Bilgvvntamir \54.169.14.48
Vneheer gaihaltai vgs baila ih c zvil bodoj ihc zviliig dahin tungaan bodohod hvrgelle bayralla
ЗОЧИН\54.169.70.191
Vneheer gaihaltai vgs baila ih c zvil bodoj ihc zviliig dahin tungaan bodohod hvrgelle bayralla