UBLife Logo
Newsfeed

BLACKPINK хамтлагийн Жисү жүжигчин Ан Бо Хён нар болзож буйг YG энтертайнмент мэдээллээ

Г.Сүрэн
Г.Сүрэн
BLACKPINK хамтлагийн Жисү жүжигчин Ан Бо Хён нар болзож буйг YG энтертайнмент мэдээллээ

BLACKPINK хамтлагийн Жисү жүжигчин Ан Бо Хён нар болзож буй талаар хэдэн сарын турш дуулиан дэгдээд байсан бол өнөөдөр алдартнуудын харьяалагддаг YG энтертайнмент болон FN энтертайнмент аль аль нь болзож буйг нь нээлттэй мэдээллээ. 

Тэд дор хаяж өнгөрсөн тавдугаар сараас эхлэн болзож буй бөгөөд Сөүл хотын Ёнсан дүүрэгт хамт яваа нь хэд хэдэн удаа олны анхаарлыг татаж байсан ч албан ёсоор мэдэгдэл хийгээгүй байв. Ийнхүү BLACKPINK хамтлагийн гишүүдээс Жисү анх удаа болзож буйгаа нээлттэй зарлалаа. 

YG энтертайнмент Dispatch-д өгсөн мэдээлэлдээ "Жисү Ан Бо Хён хоёр нэгнээ танин мэдэж, сайхан харилцаатай байгаа. Та бүхнийг тэднийг сэтгэлээсээ дэмжээсэй гэж хүсэж байна" гэжээ. 

Жүжигчин Ан Бо Хён нь 1988 онд төрсөн 35 настай бөгөөд "Yumi's Cells", "See You in My 19th Life", "Descendants of the Sun" зэрэг алдартай цувралуудаар нь бид сайн мэдэх билээ. 

Эх сурвалж: Dispatch, Koreaboo 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
2
0
4
0
0
0
2
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.