2004 онд буюу 19 жилийн өмнө байгуулагдан, тэр цагаас хойш өнөөг хүртэл залуусын зүрх сэтгэлд шинэ хөгжим, өвөрмөц мэдрэмжээрээ "амьдарч" буй "Моханик" хамтлаг эцэст нь удаан хүлээлгэсэн амьд тоглолтоо энэ бямба гарагт зарлаад байна. Хамтлаг энэ хугацаанд дөрвөн гишүүнтэйгээр уран бүтээлээ туурвин, "100-ын ундаа", "Амарбаясгалантад" цомгоо бүтээсэн нь үе үеийн үнэнч сонсогчдын зүрх ба чихэнд хоногшжээ. Энэ удаа хамтлагийн эхэн үеийн гишүүд ч тоглолтод нэгдэх нь бүр ч догдлом биш гэж үү?
"Сүртэй тоглолт биш. Зүгээр л "Моханик" хэдэн дуунуудаа тоглох санаатай" гэж тэд тайлбартаа бичсэн ч үнэнч сонсогчдын хувьд бол "маш сүртэй" мэдээ боллоо.

"Моханик" хамтлагийн амьд тоглолтын үеэр та ямар төрлийн үзэгч байх вэ?
#1 Зүрх нь савлаж, хором тоолон хүлээж буй хүн
Хамгийн сүүлд буюу 2019 онд УДБЭТ-д болсон "Road to Mohanik" тоглолтоос хойш та тэдний амьд тоглолтыг "урт удаан" хүлээсэн нь гарцаагүй. Хайртай хамтлагийнхаа тоглолтын зарыг хараад л зүрх савлаж, тасалбараа тэр дор нь "хав дарж", хором тоолон хүлээж буй сонсогч бол та!

#2 Зөвхөн Давааг харах гэж ирэх фен
"Моханик" хамтлагийн дуучин, гитарчин, артист Ц.Даваажаргал Австрали улсад ажиллаж амьдарч байгааг та дуулсан байх. Түүнийг Монголынхоо тайзнаа харж, сонсох нь гайхалтай тохиол шүү дээ. Гал гал...

#3 Насаараа сонссон ч анх удаа "амьдаар" үзэх гэж буй хүн
Тэдний дуунууд одоо ч таны утсан дээрээ хадгалаастай байгаа. Байнга сонсож, клипийг нь үзэн, үг үсэггүй даган дуулж чадахаар хэмжээнд давтан сонссон ч энэ удаа таны анхны амьд тоглолт болох гэж байгаа нь гайхалтайяа!

#4 Зөвхөн "Манангийн манаач" сонсох гэж ирэх хүн
"Моханик" хамтлагийг "Манангийн манаач"-гүйгээр төсөөлөх аргагүй ээ. Хамтлагийн сошиал хуудастаа сонсогчдоосоо асуусан асуултад ч энэ дууг хамгийн их дуулуулъя гэсэн байна. Зөвхөн энэ дууг л амьд мэдрэмжээр, тайзнаас чанартай дуугаралттайгаар сонсоно гэдэг таны хувьд хамгийн сэтгэл догдлом мөч байх нь гарцаагүй.
#5 "Нус нулимстайгаа" холилдон уйлангаа үзэх хүн
Дуу хөгжмийг амьдралынхаа нэгэн цаг үед сонсоход тухайн дурсамж мэдрэмж үүрд тэр дуутайгаа хамт үлддэггүй гэж үү? Амьдралынхаа гайхалтай цаг үеийг хуваалцдаг дуунуудаа даган дуулж, зүрхнийхээ гүнд мэдрэн сонсож, уйлж дуулан үзэх үзэгч бол та!

#6 "Моханик"-тай анх танилцаж буй шинэхэн сонсогч
Өнөөдрийг хүртэл тэднийг сонсоогүй хаагуур явж байснаа гайхаж байгаа ч шинээр нээж буйдаа өөртөө талархаж буй сонсогч бол та! Дуу, цомгуудыг нь судалж, шинээр гайхалтай хамтлаг нээн олох ямар догдлом байдаг билээ дээ. Тэгээд бүр амьд тоглолтыг нь үзэх гэж байна шүү дээ.
"Моханик" тайзан дээр:

Харин би:

#7 Бадсэрийн бөмбөрийг сонсох гэж ирэх хүн
"Моханик" хамтлагийн бөмбөрчин Б.Бадсэр анхны зургаан гишүүний нэг бөгөөд 2012 онд хамтлагаасаа гарсан бол энэ удаа эргэн хамтдаа доргиох гэж байна. Таны хувьд түүнийг тайзнаа харах нь энэ тоглолтыг зорих хамгийн том шалтгаан.

"Моханик" хамтлагийн тоглолтын эвент дээр байгаа зургийг анзаарсан уу? "Бидэнд Моханикын амьд тоглолт л хэрэгтэй байна" гэх энэ үгийг амьд тоглолтыг нь тэсэн ядан хүлээсэн үнэнч сонсогч нэгэн газрын 00-ын ханан дээр бичсэн юм шүү дээ.
Тэгвэл түүний хүсэл биелжээ. Амьд тоглолт айсуй...

"All we need is Mohanik live show" энэ хагассайнд буюу наймдугаар сарын 5-нд 19 цагаас "Улаанбаатар зочид буудал"-ын Kami Club-т болох болно. Тоглолтод "Teresa in the moon", "Deaf Cats", "Recon" хамтлагууд ч оролцоно шүү.
Ахиад бид "Моханик"-ын амьд тоглолтыг хэзээ үзнэ гэж хүлээх вэ? Тасалбар хором тоолох бүрт дуусаж байгаа тул яг одоо ЭНД дараад аваарай.