UBLife Logo
Newsfeed

"Тестостерон" буюу эр даавар хамгийн ихтэй улсын жагсаалтыг МОНГОЛ тэргүүлжээ

Г.Сүрэн
Г.Сүрэн
"Тестостерон" буюу эр даавар хамгийн ихтэй улсын жагсаалтыг МОНГОЛ тэргүүлжээ

Тестостерон дааврыг эр бэлгийн даавар хэмээн нэрлэдэг бөгөөд эрэгтэй хүний булчинлаг бие, баргил хоолой, хүч чадлыг бий болгодог, яс булчингийн эрхтэн тогтолцоонд чухал үүрэгтэй даавар юм. 

Тэгвэл "World Population Review" байгууллагаас 2010-2022 онд хийгдсэн хэд хэдэн датанд үндэслэн тестостерон даавар хамгийн өндөртэй улс орнуудыг жагсаахад Монгол улс 1-т, Этиоп 2-т, Нигери 3-т тус тус бичигдсэн байна. 

Тестостерон дааврын түвшинг нг/дл буюу децилитр тутам дахь нанограммаар хэмждэг бөгөөд монгол эрчүүдийн дундаж тестостерон дааврын түвшин 693 нг/дл байна. Судлаачдын үзэж буйгаар эрэгтэй хүний бие дэх тестостерон дааврын түвшин 300-1000 нг/дл байх нь эрүүл хэмжээ юм. Эрчүүдийн амьдарч буй цаг агаар орчин нөхцөл, хооллож буй хүнс тэжээл, өдөр тутмын дадал зуршлаас тестостерон дааврын хэмжээ хамаардаг бөгөөд тестостерон даавар ихтэй эрчүүд булчинлаг, хүч чадалтай, эршүүд шинжтэй, сахал биеийн үс ихтэй байх аж. 

Тестостерон дааврын хэмжээ бага байх нь эрүүл бус гэсэн үг биш боловч хүний биен дэх тестостерон даавар хэт багассанаар сэтгэл гутралд орох, таргалах, сульдах, ой тогтоолт муудах зэрэг шинж тэмдэг илэрдэг байна. 

Хамгийн өндөр тестостерон дааврын түвшинтэй 10 улс: 

  1. Монгол: 693 

  2. Этиоп: 671 

  3. Нигери: 649 

  4. Пакистан: 635 

  5. Египет: 623

  6. Орос: 619 

  7. Саудын Араб: 605 

  8. Польш: 595 

  9. Киргиз: 595 

  10. Судан: 589

Улсуудаас онцолбол Хятад 480, Энэтхэг 474, Австрали 434, Америк 420, Бразил 416, Канад 402 түвшинтэй байна. Харин венесуэлчүүд хамгийн бага буюу 290 тестостерон дааврын түвшинтэй гарчээ. 

Эх сурвалж: Worldpopulationreview

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
3
2
6
0
0
0
0
1

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Дуурь, сонгодог болон үндэсний хөгжим, и-спорт тэмцээн, хурим

Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Дуурь, сонгодог болон үндэсний хөгжим, и-спорт тэмцээн, хурим

Нарны илч өдрөөс өдөрт халуун дулаанаа бидэнд бэлэглэж буй шинэхэн долоо хоногийн мэндийг уншигчдадаа хүргэе. Энэ долоо хоногийн нарлаг, дулаан өдрүүдэд Улаанбаатарт болох арга хэмжээ, үзвэр үйлчилгээнүүдийн мэдээллийг энэ нийтлэлээс уншаарай.