UBLife Logo
Ном

Фото: Сүхбаатарын талбайд Үндэсний номын баяр эхэллээ

Ub.life
Ub.life
Фото: Сүхбаатарын талбайд Үндэсний номын баяр эхэллээ

<<Хэлсэн хийснэ. Бичсэн үлдэнэ>> гэсэн алдартай үг бий. Улаанбаатар хотын төв талбайд 9-р сарын 15-18-ны өдрүүдэд намрын номын баяр болно. Та бүхэн номын баярын үйл ажиллагаанд зочилж, бүх төрлийн ном худалдан авах, зохиолчдын гарын үсгийг цуглуулах, Нобелийн шагналт зохиолч Үй Хуатай уулзаж, дурсгалын зураг татуулах зэрэг олон сонирхолтой зүйлсийг хийх боломжтой. 

Нэрт зохиолч М.Цэдэндорж агсан "Сайн номын сантай бол. Номын сан шиг үнэнч, үхэж үрэгддэггүй, хэдийд ч юм асууя гэхэд бэлэн байдаг багш байхгүй. Сайн номыг хоёр ширхгийг аваад сайн нөхөртөө бэлэглэж бай. Бэлэглэж буй номон дээрээ ухаалаг үг бичиж сур. Тэр ном чамайг төлөөлж тэр айлд үеийн үед амьдарна" хэмээн сануулсан байдаг. Ингээд Үндэсний номын баярын эхний өдөр бэлтгэсэн фото сурвалжлагыг хуваалцаж байна. Мөн ЭНД  дарж Үндэсний номын баяраар уншигчдын гарт анхлан хүрч буй ХОРИН номтой танилцах боломжтой.


ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.