Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Намрын сүүлчийн дулаахан өдрүүдэд амжиж крашаа болзоонд урих 8 санаа


Зориглоод үзэхгүй л юм бол юмс өөрчлөгдөхгүй шүү дээ. Яахаа мэдэхгүй байгаа, ядаж юунд урихаа ойлгоогүй байгаа хүмүүст сүүлийн дулаахан өдрүүдийг чадлаараа ашиглаад аваарай гэж зөвлөх байна.


1. Кинонд урь

Мэдээж маш сонгодог арга. Гэхдээ киногоо бодолтой сонгох хэрэгтэй. Жишээ нь "Dreamers' Day" кино өдөрлөгт урьж яагаад болохгүй гэж? Хүмүүсийн тэр болгон мэддэггүй, байнга үздэггүй шинэ хуучин бүх киног гаргадаг. Бямба гараг болгон болдог болохоор болзоогоо тааруулаад уулзаад үзээрэй. Харамсахгүй гэдэгт итгэлтэй байна.


2. Ууланд гарах

Хүмүүс яагаад тэр болгон өглөө болздоггүй юм бол гэж би гайхдаг аа. Өглөөний цэнгэг агаар цаанаасаа л өөр. Сайхан уул модонд алхаад, юм яриад явбал романтик биш гэж үү? Өглөөний цай, халуун кофе бэлдээд гараарай.


3. Хамтдаа сайн дурын ажил хийх

Хүмүүст туслах, байгаль орчин, амьтдад ээлтэй сайн үйл хийх хүсэлтэй байгаагаа хуваалцаад, хамтдаа "volunteer" болбол ямар вэ? Цагийг мартагдашгүй, утга учиртай өнгөрүүлэх сайхан боломж шүү.


4. Зураг зурж, бүтээл хийх сургалтад явах

Ваар, аяга өөрсдийн гараар хийж, зураг зурдаг сургалтууд сүүлийн үед овоо олон болжээ. Хайгаад үзвэл олдох болно. Тийм зүйлд дагуулаад очвол үнэхээр цагийг сайхан өнгөрүүлэх боломж олдоно.

5. Музей, үзэсгэлэн үзэх

Яг ийм үед музейг тойрсон аялал хийх ямар гоё гээч. Тайлбаруудыг нь хамтдаа уншиж, тэрхүү дуу чимээгүй, өвөрмөц орчинд түүхээр аялаарай. Бас урлагийн үзэсгэлэнгүүдээр зочлоорой.


6. Board-game орой зохиох

Зөвхөн хоёулаа гэхээр эвгүй эсвэл ирэхгүй байх гэж бодож байвал найзуудаараа байсна ч болно. Сонирхолтой тоглоомуудаа цугуулж авчраад тоглоорой. Sequence, Avalon, Catan гээд өчнөөн бий.


7. Ил гал дээр хөвөн чихэр болгож идэх

Хүүхэд шиг сонсогдож байж мэдэх ч яг тэгээд халуун шоколад уунгаа бяцхан ил гал дээр хөвөн чихэр болгож иднэ гэдэг үнэхээр романтик байх болно. Зүгээр л туршаад үз.

8. Номын клуб, ярилцдаг хүмүүстэй уулзах

Энэ үед ном унших нь үнэхээр таатай байдаг. Хамтдаа нэг ном барьж аваад, уулзалтад очъё хэмээн урих нь түүнд таалагдана гэдэгт итгэлтэй байна.


Хамгийн их уншилттай
1
2023.11.24
Алла Пугачева: Оросууд минь, боолууд минь дээ...
2
2023.11.22
"The Mongol Khan" жүжгийн талаар олон улсын ХЭВЛЭЛҮҮД юу гэв?
3
2023.11.28
Ёкозүнагийн Зөвлөл Тэрүнофүжиг Хацү башёд барилдахыг хүслээ
холбоотой мэдээ
1
5 цагийн өмнө
MLBB-ийн дэлхийн аваргыг ESN | eSports Network шууд дамжуулан хүргэнэ
2
7 цагийн өмнө
Ховд аймгийн бүх сумдыг 2024 онд бүрэн камержуулахаар боллоо
3
8 цагийн өмнө
Аз жаргалтай, эрүүл үерхлийн "3-6-9" сарын дүрэм
санал болгох
1
2023.12.01
ХДХВ-ын халдвар: “Залуу зорилтот бүлэг” гэж юу вэ?
2
2023.12.01
Энэ өвлийг хамтдаа өнгөрөөх дулаахан болзооны 33 санаа
3
2023.11.30
Өдөрт дор хаяж 3 удаа хайртай хүнээ үнэрлэх нь стресс намжааж, сайхан амруулдаг

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.