Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

"Үзэсгэлэнтэйгээр ганцаардах" үедээ л бидний сурч, мэдэрдэг 9 гайхалтай зүйл


Францын философич Жан де ла Брюер "Хүний бүхий л зовлон зүдгүүрийн үндэс ганцаараа байж чаддаггүйд оршино" хэмээсэн удаатай. Та ганцаараа цагийг өнгөрүүлж, утас интернэт огт ашиглалгүй өөрийнхөө мэдрэмжээс өөр юу ч үгүйгээр өөртэйгөө хамт байж чаддаг уу? 

Ганцаараа ч амьдралыг таашааж, өөрийгөө болон хорвоо ертөнцийг хайрлан, өөрийнхөө төлөө зоригтой алхам хийж, "үзэсгэлэнтэйгээр ганцаардах" үедээ бид юуг ойлгон мэдэрдэг вэ? 

1. Ганцаардах, ганцаараа байх нь ялгаатайг ойлгоно

Ганцаараа байх нь ганцаардах гэсэн үг биш. Гэсэн ч та ганцаараа байхдаа л ганцаардах, гуниглах, уйдах нь хэвийн зүйл болохыг та ойлгоно. "Үзэсгэлэнтэйгээр ганцаардах" нь танд таалагдах ч юм бил үү? 

2. Дуу хөгжим, кино, ном - Урлагийн гайхамшгийг мэдэрнэ 

Ганцаардах үед дуу хөгжим, кино, ном хамгийн гайхалтай мэдрэгддэггүй гэж үү? Зохиолын дүр шиг шаналж, гунигтай дуу шиг ганцаардаж, намрын навчис шиг уйлаад үзвэл ямар вэ? 

3. Дотоод амар амгалан, аз жаргалыг мэдэрнэ 

Өөрийгөө ойлгож, мэдрэмжээ хүлээн зөвшөөрч, чив чимээгүйд өөрийнхөө дотоод зүрх сэтгэл рүү өнгийн харах амар амгаланг өөртөө олгоорой. Тийшээ өнгийж харахыг чинь хүлээгээд л тэнд чимээгүйхэн суугаа зүрх сэтгэлээ чагнаарай. Өөрөө өөртэйгөө байх, чин сэтгэлээсээ сонсох цаг завыг өөртөө олгосноор чухам яагаад ингэж их гуниглан шаналж буйгаа ойлгох болно.  

4. Ганцаараа ч бүрэн дүүрэн байж чадахыг мэдэрнэ

Ганцаараа хооллох, ганцаараа дэлгүүр хэсэх, ганцаараа гадуур явахыг та тэвчиж чаддаггүй юу? Тэгвэл та энэ бүхнийг зориглон хийснээр ганцаараа ч бүрэн дүүрэн байж, инээн хөгжилдөж, амар амгалан бөгөөд аз жаргалтай байж чадахыг ойлгох болно. Ганцаараа ч жаргалтай байдаг хүн бусадтай хамт бүр ч их жаргалтай байна шүү дээ. 

5. Хүмүүсийг гуйхаа больж, эрүүл бус харилцаанаас татгалзах зоригтой болно

Бид ганцаараа байхаас айсандаа эрүүл бус харилцаанд өөрийгөө хүлсээр байдаг. Харин нэгэнт зоригтойгоор ганцаардаж сурсан хүн тэр хүлээсээс өөрийгөө чөлөөлөн, өөрийнхөө сэтгэл зүйн эрүүл мэндийг хайрлах алхмыг хийх болно. Хүмүүсийг гуйж, дэргэдээ үлдэхийг хүсэж, уйлан шаналах хэрэг юу билээ? Хайртай хүмүүс гуйгаагүй ч бидний дэргэд үлдэх л болно. 

6. Чимээгүй байхуйн хүч чадлыг мэдэрнэ

Зарим зүйлийг үгээр илэрхийлэх шаардлагагүй... Чив чимээгүйгээс та амар амгаланг мэдэрч, чимээгүйгээс ирэх үгс, хүч чадлыг сонсох болно. 

Уйтгарлах, шаналах, хагацах, ганцаардах, эмзэглэх... Бид өөрийн мэдэлгүй сөрөг сэтгэл хөдлөлөөсөө зугтсаар, зугтах тусмаа илүү томруулсаар л байдаг. Сэтгэл хөдлөлөө хүлээн зөвшөөрөх нь түүнийг ойлгон, тавьж явуулахуйн нэг хэсэг юм. 

7. Өөрийгөө бусадтай харьцуулахаа болино 

Сошиал сүлжээнд өөрийнхөө давуу тал, гоё зүйлсийг уралдан харуулах хүмүүс дунд та төөрөлдөн, өөрийгөө харьцуулан гутардаг уу? Ганцаараа байж, зай авч, өөрөө өөрийнхөө үнэ цэнийг ойлгохыг хичээгээрэй. Өөрийнхөө үнэ цэнийг мэддэг хүнийг замд таарсан хүмүүс, хөнгөхөн салхи унагааж чадахгүй. 

8. Бүтээлч байдал нэмэгдэж, хүсэл мөрөөдлийнхөө төлөө алхам хийнэ

Үргэлж хийхийг хүсдэг зүйлээ, үргэлж хүсдэг хүсэл мөрөөдлөө та өөрийн гараар л хийж чадна. Ганцаараа байх үед бүтээлч байдал нэмэгддэг юм шүү. 

9. Эрүүл, ухаалаг, үнэн сэтгэлийн үерхэл харилцаанд өөрийгөө бэлтгэж, бэлэн болж, хүсэж эхэлнэ 

Өөрийнхөө үнэ цэнийг мэддэг, ойлгон хүндэтгэдэг хүн яг л ижил үнэ цэнтэй хүнээ эрэлхийлж эхэлдэг. Ганцаараа ч аз жаргалтай байж сурснаар илүү бие даасан, эрүүл, чин сэтгэлийн хайрыг та хүртэх болно. 

Illustrations: Akira Kusaka 

Хамгийн их уншилттай
1
2024.05.31
“Balenciaga”-ийн 50 настай монгол модель Г.Гансүхийн тухай 7 БАРИМТ
2
2024.05.21
Кү Хара-г нас барсны дараа гэрт нь нэвтэрсэн хулгайчид юу тохиолдов?
3
2024.06.10
Монголын шигшээгийн ахлагч Х.Цэнд-Аюушийн нинжин сэтгэлийг дэлхий даяар сайшаав
холбоотой мэдээ
1
2024.06.12
ЭЕШ өгөх сурагчдын заавал унших үгс
2
2024.06.06
Амьдралын утга учраа олоход чинь туслах 7 асуулт
3
2024.06.05
Ажлаас халшрах хам шинж буюу "Burnout"-аас хэрхэн гарах вэ?
санал болгох
1
4 өдрийн өмнө
BTS хамтлагийн 11 жилийн ой өнөөдөр тохиож байна
2
2024.06.12
ЭЕШ өгөх сурагчдын заавал унших үгс
3
2024.06.11
Фото: Артист Shu Lea Cheang-ийн хязгаар давсан бүтээлүүд

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.