Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Б.Чинзориг Азийн наадмаас хүрэл медалийн болзол хангалаа


Хятадын Ханжоу хотноо Азийн спортын 19-р наадам 9-р сарын 19-нөөс 10-р сарын 08-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна. 

Боксын рингэнд өчигдөр Монголын таван тамирчин тулалдсан юм. 

Өнөө жилийн ДАШТ-ээс мөнгөн медаль хүртээд буй Баатарсүхийн Чинзориг дэлхийн аварга Руслас Абдуллаевийг 5:0-ээр илүүрхэж, шигшээ наймд шалгарсан билээ. Тэд өнгөрсөн тавдугаар сард ДАШТ-ий финалд тулалдахад, Абдуллаев ялсан ч, энэ удаад Б.Чинзориг хариугаа авсан.

Улмаар Б.Чинзориг өчигдөр Азийн наадмын хүрэл медалийн төлөө Казахстаны Ертуган Жэйнуллиновтой тулалдав. Тэрбээр өрсөлдөгчөө 5:0-ээр илт илүүрхэж Азийн наадмаас хүрэл медалийн болзол хангалаа.

Ингэснээр Б.Чинзориг Монголын боксчдоос Азийн наадмын хос медальтай анхны тулаанч болж байна. Тэрбээр 2018 оны Азийн наадмаас мөнгөн медалийг хүртэж байсан билээ.

Б.Чинзориг өмнөх тулааны дараах ярилцлагадаа "Би энэ тэмцээнд түрүүлэх гэж ирсэн. Зорилгодоо хүрнэ" гэсэн. Тэгвэл зорилгынхоо эхний хэсгийг амжилттай биелүүлж, хүрэл медальд хүрээд байна.

Тэрбээр Азийн наадмын мөнгөн медаль болон олимпын эрхийн төлөөх тулаанаа 10-р сарын 3-ны 20:45 цагаас өнгөрсөн оны Азийн аварга Бунжонг Синсиритэй хийх юм.

Монголын боксчдоос О.Есүгэн "Ханжоу 2022" Азийн наадмаас хүрэл медаль хүртсэн. Харин бусад тулаанчдын хувьд, медальд хүрч чадалгүй тэмцээнээ өндөрлүүлсэн тул алтан медалийн эцсийн найдлага болж Б.Чинзориг үлдээд байна.

Сонирхуулахад, 2018 оны Азийн наадмаас Э.Цэндбаатар алтан медаль авч байсан билээ.

Хамгийн их уншилттай
1
2023.11.24
Алла Пугачева: Оросууд минь, боолууд минь дээ...
2
2023.11.22
"The Mongol Khan" жүжгийн талаар олон улсын ХЭВЛЭЛҮҮД юу гэв?
3
2023.11.28
Ёкозүнагийн Зөвлөл Тэрүнофүжиг Хацү башёд барилдахыг хүслээ
холбоотой мэдээ
1
8 цагийн өмнө
Сон Премьер лигийн тоглолтод гоол, авто гоол, гоолын дамжуулалт бүртгүүлсэн тав дахь то...
2
Өчигдөр
"Lilgun" баг Mobile Legends-ийн ДАШТ-ий эхний тоглолтодоо хожлоо
3
Өчигдөр
Луис Суарез "Гремио"-гийн төлөөх сүүлчийн тоглолтодоо хожлын гоол орууллаа
санал болгох
1
2023.12.01
ХДХВ-ын халдвар: “Залуу зорилтот бүлэг” гэж юу вэ?
2
2023.12.01
Энэ өвлийг хамтдаа өнгөрөөх дулаахан болзооны 33 санаа
3
2023.11.30
Өдөрт дор хаяж 3 удаа хайртай хүнээ үнэрлэх нь стресс намжааж, сайхан амруулдаг

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.