UBLife Logo
Сэтгэл судлал

Намар болон хүйтний сэтгэл гутрал, хямралын үед өгөх 8 зөвлөмж

Намар болон хүйтний сэтгэл гутрал, хямралын үед өгөх 8 зөвлөмж

Улирлын чанартай сэтгэл гутралын тухай хүмүүс ярьж, мэддэг хэдий ч энэ төрлийн сэтгэл гутрал нь зөвхөн хүйтний улиралтай холбоотой гэж андуурах тохиолдол олон байдаг. Улирлын чанартай сэтгэл гутрал нь намрын сүүл үеэс эхлэн, хаврын улирлын хугацаанд илэрдэг. Орноосоо босмооргүй санагдах, амьдралын идэвх буурах, сэтгэл хямрах зэрэг шинж тэмдэгтэй болдогоороо онцлог бөгөөд нойрны хэмнэл алдагдаж, их унтах аль эсвэл нойр хүрэхгүй болох, амархан уурлаж бухимдах, аливаа зүйлийг эмзэг, мэдрэмтгий хүлээж авах, сэтгэл түгших, байж сууж чадахгүй болох, хоолны дуршил өөрчлөгдөх зэргээр илэрдэг.

Хэрэв та болон таны эргэн тойрон намрын улиралд сэтгэл санаа нь тавгүйтэх, орноосоо босмооргүй санагдах, гэрээсээ гарахыг хүсэхгүй байгаа хэн нэгэн байвал та ямар арга хэмжээ авч болох вэ?

1. Хурдан “зүгээр” болно гэсэн хүлээлт тавихгүй байх.

2. Мэдрэмжид сайн муу гэж байхгүй гэдгийг ойлгох. Өөрийн бодлыг шүүмжилж, уурлаж байгаадаа уурлаж, гэмшиж байгаадаа гэмших тусам энэ мэдрэмж тантай зууралдаж үлдэх тул мэдрэмжиндээ шүүлтүүртэй хандахгүй байх.3. Гадаа ёүүлийн дулаахан өдрүүд өрнөж байлаа гээд заавал цагийг үр бүтээлтэй өнгөрөөх албагүй гэдгийг ойлгох. Гэхдээ цаг агаар тааламжтай байхад заавал үр бүтээлтэй байх ёстой гэдэг бодлыг та хаанаас, хэнээс сурсан бэ гэдгээ нэг бодоод үзээрэй.

4. Хоол хүнсэндээ анхаарах. Аль болох сахар ихтэй хүнс, боловсруулсан бүтээгдэхүүнээс татгалзах. Учир нь эдгээр бүтээгдэхүүн нь хүний сэтгэл санааг хоромхон зур таатай болгодог хэдий ч эргээгээд хэвийн байснаас илүү хэмжээгээр унагааж, дахин илүү чихэрлэг, хэт боловсруулсан нүүрс ус ихтэй бүтээгдэхүүн сонгоход хүргэдэг.5. Хүйтний улирал сэтгэл гутралд орох нь үргэлж тохиолдоно гэдэг айдсаасаа салах. Нэг удаа тохиолдлоо гээд жил бүр өвөл болохоос өмнө айж, сандрахгүй байх.6. Нойрыг төлөвлөх. Өглөө нүдээ нээсэн цагаас эхлүүлэн юу идэж, уух, ямар бодолтой байх, хэр зэрэг идэвхтэй байх зэрэг нь бүгд таны нойронд нөлөөлдөг тул яагаад нойр хүрэхгүй байна гэж шөнө орондоо бодож суухын оронд сэрсэн цагаасаа эхлүүлэн нойрны чанартаа эерэг нөлөө үзүүлэх хоол хүнс, үйл ажиллагааг сонгох.

7. Сэтгэл түгшилттэй холбоотой өөрийн бодол, итгэл үнэмшилтэйгээ ажиллах. Ихэнх тохиолдолд бидний айдас бодитоор төсөөлж байгаа шигээ тийм аймаар биш байдаг. Тиймээс толгой дотроо төгс төлөвлөгөө гаргаж, түүнийгээ биелүүлж чадах эсэхдээ түгшиж, стрессдэхийн оронд өөрийн бодол үнэхээр бодит үнэнтэй нийцэж байна уу гэдгийг бодитоор айж байгаа зүйлтэйгээ нүүр туулж үзэх.8. Сэтгэл гутралын шинж тэмдэг хүндрэн өдөр тутмын үйл ажиллагаанд саад учруулж байвал заавал мэргэжлийн сэтгэл зүйч болон сэтгэл засалчид хандаж, тусламж авах. Танд хэрвээ яаралтай сэтгэл зүйн тусламж хэрэгтэй бол Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 24 цагийн турш ажилладаг 1800-2000 дугаар руу хандаарай.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
2
0
1
0
0
1
0
1

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.