UBLife Logo
Спорт

Б.Мөнх-Эрдэнэ чөлөөт бөхийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Б.Мөнх-Эрдэнэ чөлөөт бөхийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Албани улсын Тирана хотноо 10-р сарын 23-29-ний өдрүүдэд 23 хүртэлх насныхны чөлөөт бөхийн ДАШТ явагдаж байна. Эл тэмцээнд Монголоос ганцхан бөх зодоглосон юм. 

Эрэгтэйчүүдийн 57 кг-ийн жинд барилдсан Батхуягийн Мөнх-Эрдэнэ эхний тойрогт гоц мөргөж, Украины Георгий Казанжиг 9:2-оор, Энэтхэгийн Шубхамыг цэвэр ялж, хагас шигшээд шалгарсан ч өнгөрсөн оны Европын АШТ-ий хүрэл медальт Манвел Хнзрцянд ялагдлаа.

Улмаар Германы Никлас Стечелег 7:5 оноогоор ялж, ДАШТ-ээс хүрэл медаль хүртэв.

23 хүртэлх насныхны чөлөөт бөхийн ДАШТ-ээс Монголын баг, тамирчид хоёр мөнгө, 11 хүрэл медаль хүртсэн байдаг агаад энэ удаад Б.Мөнх-Эрдэнэ 14 дэх медалийг эх орондоо авчирч байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.