UBLife Logo
Спорт

Э.Содномпилжээ Азийн пара наадмаас мөнгөн медаль хүртлээ

Э.Содномпилжээ Азийн пара наадмаас мөнгөн медаль хүртлээ

Хятадын Ханжоу хотноо Азийн спортын 4-р пара наадам 10-р сарын 22-нөөс 10-р сарын 28-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.

Хүндийн өргөлтийн хэвтээ шахалтийн төрөлд өрсөлдсөн “Токио-2020” паралимпын аварга, “Рио-2016” паралимпын хүрэл медальт, ДАШТ-ий алт, мөнгөн медальт, дэлхийн цомын алт, мөнгөн медальт, Ази тивийн аварга Энхбаярын Содномпилжээ Азийн пара наадмаас мөнгөн медаль хүртлээ.

Тэрбээр хоёр дахь оролдлогоороо 245 кг-ийг өргөсөн агаад гурав дахь оролдлогодоо 251 кг-ийн туухайг ахиулан захиалсан ч амжилтгүй болсон юм. Тус төрөлд Ираны тамирчин гурав дахь оролдлогоороо 251 кг-ийн туухайг өргөж алтан медаль хүртсэн. Ийнхүү Э.Содномпилжээ Азийн пара наадмаас иж бүрэн (“Инчёон-2014”-өөс хүрэл, “Жакарт-2018”-аас алт, “Ханжоу-2022”-оос мөнгө) медальтай болж байна. 

Мөн түүний медаль бол “Ханжоу-2022” Азийн пара наадмын Монголын баг, тамирчдын долоо дахь медаль юм. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
1
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.