UBLife Logo
Боловсрол

Чевнингийн тэтгэлгээр суралцсан залуусын дайх "алт мэт" үнэ цэнтэй 12 зөвлөгөө

Г.Сүрэн
Г.Сүрэн
Чевнингийн тэтгэлгээр суралцсан залуусын дайх "алт мэт" үнэ цэнтэй 12 зөвлөгөө

Олон улсад магистрын хөтөлбөрөөр чанартай боловсрол эзэмшихийг зоригч хэн бүхэнд хамгийн гайхалтай боломжийг олгодог тэтгэлэг бол яах аргагүй Их Британийн Засгийн газрын Чевнингийн тэтгэлэгт хөтөлбөр билээ. Уг тэтгэлэгт хичээнгүйлэн бэлтгэж, олон мянган өргөдөл гаргагчдаас шалгаран, Их Британийн шилдэг их сургуулиудад амжилттай суралцан эх орондоо ирсэн чевнер залуус “My Chevening Journey”  эвентийг зохион байгуулж, туршлагаа хуваалцлаа. 

Тэд Чевнингийн тэтгэлгээр суралцах хүсэлтэй танд өөрсдийн ”алт мэт” туршлагаас үндэслэн дараах “амьдралтай”, нөхөрсөг зөвлөгөөг хүргэж байна.

Лондоны Биркбекийн Их сургуулийн (Marketing Communication) төгсөгч, чевнер Б.Бэхээдэй:

Зөвлөгөө #1

Тэтгэлгийн бүх шатанд өөрөө оролцоорой. Хэн нэгнээр хөлсөөр бүү бичүүлээрэй гэдгийг залуустаа маш сайн сануулмаар байна. Би Чевнингийн тэтгэлгээс өмнө  99 хувь шалгарах магадлалтай өөр нэг тэтгэлэгт өргөдлөө өгсөн ч цаг нь тулж, өргөдлөө өөр хүнээр бичүүлсэн тул шалгарч чадаагүй. Үүнээсээ суралцан Чевнингийн тэтгэлэгт өөрийнхөө хүч чадлыг бүрэн дайчилж бэлтгэснээр шалгарсан. Өргөдөл шалгагч нарт чиний өөрөө бэлдсэн, бичсэн эсэх шууд л мэдэгддэг юм шүү.Зөвлөгөө #2

Лондонд очиход хамгийн эхний асуудал бол орон байраа олох байсан. Гэр бүлээрээ явж буй хүмүүс nansenvillage.com сайтаар түрээслэх боломжтой. Энэ жилээс Чевнингийн тэтгэлгийн журамд өөрчлөлт орж, гэр бүлээрээ явах боломжгүй болсон ч явахаасаа өмнө хамгийн эхэнд байрны асуудлаа цэгцлээрэй.Зөвлөгөө #3

Их Британийн ихэнх хотод байнга бүрхэг, бороотой байдаг учир очсон хүмүүс сэтгэлээр унах нь хэвийн үзэгдэл байдаг. Бүр 10 оюутан тутмын 5 нь сэтгэл гутралд өртдөг гэх судалгаа ч бий. Тиймээс сэтгэл зүйн эрүүл мэндээ хайрлаж, асуудлыг бага гэж бодолгүй сургуулийнхаа сэтгэл засалчид хандаарай. Сургуулиуд оюутан бүртэй тулж ажиллах сэтгэл засалчийг томилж өгдөг шүү.Зөвлөгөө #4

Ирцээ бүрэн хангахад онцгойлон анхаараарай. Цагаачлалын газар чамд хэлэхгүй ч сургуулиас чинь байнга ирцийн мэдээлэл авч, ирц 90 хувиас бага хувь байвал визийг нь цуцалдаг учир ирцээ сайн анхаарч байгаарай. Явж явж байгаад гэнэт виз нь цуцлагддаг залуус цөөнгүй байдаг.Зөвлөгөө #5

Их Британийн их сургуулийн академик хичээлд “critical thinking” буюу шүүмжлэлт сэтгэлгээ маш чухал. Их сургуульд чиний юу гэж бодох, юу мэддэг нь чухал бус ямар өргөн хүрээний ямар сэдвийг хэрхэн судалж, ямар аргумент шийдэл гарган ирж буй чинь чухал. Үүнийг санаж яваарай.

Эдинбургийн Их сургуулийн (MSc in Carbon Finance) төгсөгч, чевнер Б.Чулуунхүү:Зөвлөгөө #6

Миний хувьд АНУ-д бакалавраа нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр хамгаалсан. Чевнингээр суралцахаар шийдээд материалаа бэлдэх үед бие давхар болсон. Тэтгэлэгт шалгарах үед гэдэс маш том болчихсон байсан ч сургууль руугаа ниссэн. Хичээлийн эхний өдөр чөлөө авахад хүрсэн шалтгаан нь тэр өдөр төрсөн гэдгийг багш, сургуулийнхан маань сонсоод нүд нь орой дээр гарах шахсан шүү. Хичээлдээ өдөр бүр 10 км алхах замдаа суралцаж буй амьдралдаа талархаж, өөртэйгөө ярилцдаг байсан нь надад гайхалтай бясалгал болж чадсан. Амьдралынхаа ямар ч үед өөртөө цаг гаргаж байхыг танд зөвлөе.Зөвлөгөө #7

Миний суралцсан Эдинбургийн их сургууль нь бүх шалгалтаа уламжлалт буюу “paper-based” аргаар авдаг учир A, B, C гэх сонголтоор таах ямар ч боломжгүй. Дипломоо бичихдээ 100 гаруй судалгааны материал уншсан. Шаардах хамгийн доод хэмжээ нь 100 байсан. Энэ хугацаандаа ирээдүйн боломж минь юм шүү гэж итгэн сэтгэлээ өргөж, хүчирхгээр даван туулсандаа баярладаг, үүнийг танд ч бас захимаар байна. Үр дүнд нь онц дүнтэй, ангиасаа топ 5 оюутны нэг болохыг батлах “graduated with distinction” үнэмлэхтэй төгссөн.Зөвлөгөө #8

Хичээлүүд үргэлж ажил мэргэжилтэй холбоотой, салбарын манлайлагч нартай уулзуулах боломж өгдөг нь надад маш их таалагдсан. Сургуулиас магистрын оюутнуудад 100 ширхэг нэрийн хуудас өгснийг дуусгаад ирсэн. Суралцах хугацаанд уулзаж танилцсан хүмүүстэй эргээд эх орондоо ирээд ажиллах хугацаандаа хамтран ажиллах боломжтой шүү. Нетворкинг хийх боломжоо тултал нь ашиглаарай.

Бирмингхамын Их сургуулийн төгсөгч (International and Comparative Perspectives) Т.Энхнаран

Зөвлөгөө #9

Өмнөх Чевнерүүдээс холбогдож зөвлөгөө аваарай. Жил, хоёр жилийн өмнөөс эхлэн бэлтгэж, өөрийнхөө суралцах гэж буй чиглэлээр суралцаад төгсөөд ирсэн чевнерүүдтэй холбогдох нь маш чухал. LinkenIn, сошиал хуудсуудыг "нүдээ ширгэтэл" ухаж тэднийг олж аваарай. Эргээд би өөрөө төгсөж ирээд бусдад зөвлөгөө өгөхийг хүсч байгаа учир надтай холбохоос бүү санаа зовоорой.Зөвлөгөө #10

Үлгэр дууриал авдаг хүмүүс маань бүгд Чевинингээр суралцсан болохыг нь хараад алмайрч, энэ хөтөлбөрийн нетворкинг нь хамгийн гоё тал нь болохыг нь ойлгосон. Зөвхөн суралцах хугацаанд бус ирээдүйд ажил амьдралд сайн багш, хамтрагч, найз болох хүмүүстэй Чевинингээр дамжуулан танилцсан.Зөвлөгөө #11

Тэтгэлэгт бэлдэх явцад 500 үгтэй 4 эсээ бичих нь хамгийн том сорилт байсан. 8 сарын өмнөөс бэлдэж, сайжруулж, хүмүүсээс зөвлөгөө авсан. Эсээгээ өөр хүний нүднээс харж, өөр хүнийх байсан бол надад сайн санагдах уу гэж асууж байгаарай.Зөвлөгөө #12

Ярилцлагын шат "мааааш" чухал гэдгийг танд сануулъя. Эсээ, өргөдлөөс харж чадаагүй мэдээлэл, таныг хэн бэ гэдгийг ярилцлагын шатнаас олж хардаг учир өөрийгөө маш сайн бэлтгээрэй.        

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.