UBLife Logo
Урлаг

Б.Даваасүрэн Буриадын Чебурашкаг найруулна

Б.Даваасүрэн Буриадын Чебурашкаг найруулна

Энэ Шинэ жилээр буриад багачуудыг монгол найруулагч баярлуулах болно. Хоц Намсараевын нэрэмжит Буриадын драмын академик театр 12 дугаар сарын 18-наас 2024 оны нэгдүгээр сарын 5 хүртэл Эдуард Успенскийн “Гена матар ба түүний нөхөд” зохиолоор “Чебурашка ба эв найрамдлын өргөө” Шинэ жилийн жүжигчилсэн үзүүлбэр гаргахаар бэлтгэж байна. Энэ жүжгийг манай найруулагч Б.Даваасүрэн найруулж байгаа юм. 

Тус театрын хэвлэлийн албанаас “Чебурашка бол манай улсын маш олон үеийнхэн үзэж өссөн үлгэрийн баатар. Том чихтэй энэ амьтныг биднээс эхлээд өвөө, эмээ минь ч сайн мэддэг. Чебурашка сайн найз Гена матрын хамт ирж, андын нөхөрлөл, эв найрамдлын талаар ярих болно. Энэ удаад монгол найруулагчийн Чебурашка биднийг баярлуулах болно” гэж мэдэгджээ. 

Танилцуулгад: "Б.Даваасурэн Монголд төрсөн. 2014 онд ОХУ-ын Тайзны урлагийн улсын их сургуулийг төгссөн. 2015 оноос Буриадын Үлгэр театрт жүжигчнээр ажилласан. Оросын маш олон урлагийн наадамд оролцож байсан. “Алтан баг” шагналын “Хүүхэлдэйн театрын шилдэг жүжигчин” (2019); Бүх Оросын залуу найруулагчдын Артмиграция-детям наадмын тусгай шагнал (2019), Олон улсын хүүхдийн наадам (2019), Школа, студия, мастерская” наадмын (2019) шагналуудад нэр дэвшиж байсан” гэж дурджээ. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
“Нүүдэлчин ухаан 2025” олон улсын хөтөлбөр амжилттай өндөрлөлөө

“Нүүдэлчин ухаан 2025” олон улсын хөтөлбөр амжилттай өндөрлөлөө

2025 оны 6-р сарын 14-26-ны хооронд зохион байгуулагдсан энэхүү хөтөлбөрт Финланд, Франц, Австри, Герман болон Монголын уран бүтээлчид орон нутагт орон зайн инстоляц, ханын зураг, анимейшн бүтээл, уран зураг, бүжгийн үзүүлбэрийг сургуулийн хүүхдүүд, нутгийн иргэдтэй хамтран бүтээж, мөн сургалт, хичээлүүдийг тогтмол зохион байгууллаа.