Уран гулгалтын олимпын хошой аварга, Японы Юзүрү Ханюү энэ зун, наймдугаар сард гэрлэж байгаагаа зарлаж байсан. Тэгвэл гурван сарын дараа тэрээр гэрбүлээ цуцлуулж байгаагаа зарлаж, спорт сонирхогчдыг гайхшруулав.
Түүний салсан шалтгаан нь папарацци, шар хэвлэлүүдийн хэт их мөрдлөг байсан гэнэ.
Ханюү олон нийтийн сүлжээнд “Ирээдүйгээ бодсоны эцэст би гэргийгээсээ салахаар шийдлээ. Яагаад гэвэл би түүнийг аз жаргалтай байгаасай гэж хүсэж байна. Түүний гэр бүл, хамаатан садан шар хэвлэлийн мөрдлөгөөс болж, жирийн амьдарч чадахгүй болоод байна. Би түүнийг хамгаалахад хүчин мөхөсдөөд салах сонголт хийлээ” гэж бичжээ.