
Д.Сэлэнгээ пара байт харвааны Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртлээ
Тайландын нийслэл Бангкок хотноо пара байт харвааны Азийн АШТ 11-р сарын 16-24-ний өдрүүдээр явагдаж байна. Эл тэмцээний ганцаарчилсан төрөлд Д.Сэлэнгээ хүрэл медаль хүртлээ.
Тэрбээр ийн пара байт харвааны Азийн АШТ-ээс медаль хүртсэн Монголын хоёр дахь тамирчин болов. 2004 оны Азийн АШТ-ээс гавьяат тамирчин Д.Баатаржав алтан медаль хүртсэн нь Монголын баг, тамирчдын Ази тивээс авсан цорын ганц медаль байсан юм.
Д.Сэлэнгээ пара байтын ДАШТ-ий хүрэл медальтай агаад “Токио-2020” паралимпын наадамд эх орноо төлөөлөн өрсөлдсөн тамирчин билээ.