“FIFA WORLD CUP 2026” тэмцээнд түрүүлэх магадлал өндөртэй багийн нэг гэж тооцогдож буй Португалын шигшээ Ардчилсан Конготой 1:1-ээр тэнцэж, гараагаа тааруухан эхэлсэн ч багийн ахлагч Криштиану Роналду хэд хэдэн дээд амжилтын эзэн боллоо.
Үнэхээр л түүний хэлдгээр "Роналду рекордын төлөө хөөцөлддөггүй, рекорд харин түүнийг дагаж явдаг" гэдэг шиг.
Тэрбээр Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсын эсрэг гараанд гарснаар хөлбөмбөгийн түүхэнд хамгийн ахмад настайдаа (41 нас, 132 хоногтой байсан) гарааны 11-д багтсан тоглогч болсон юм.
Мөн КР7 зургаан удаа ДАШТ-д тоглосон хоёр тоглогчийн (нөгөө нь Месси) нэг болсон.
Бас болоогүй ээ, бүтэн 90 минут тоглосон ч ердөө 25 удаа л бөмбөгт хүрсэн нь өөрийнх хувийн анти рекорд боллоо. КР7 тив, дэлхийн аваргад 90 минут сэлгээгүй тоглохдоо ийм цөөхөн удаа бөмбөгт хүрч байсан удаагүй гэнэ.

⚽️⚽️⚽️⚽️⚽️
Испаний багтай 0:0-ээр тэнцэж, энэ дэлхийн аваргын эхний дуулианыг тарьсан Кабо Вердегийн хаалгач , 40 настай Жозимар Диас "Мозинья" энэ тоглолтын төдийгүй энэ ДАШТ-ий гол баатрын нэг хэдийнээ болсон. Испанитай хийсэн тоглолтын өмнө инстаграм дээр 50000 дагагчтай байсан Возинья өдгөө 12,9 сая (!!!) дагагчтай болоод байна.
Мөн АНУ-ын визийг барьцаа мөнгө тавьж чадаагүйн улмаас аваагүй байсан Возиньягийн ээж Ана Кандидо Эвораг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марк Рубиогийн шууд оролцоотойгоор АНУ-д зорчих боломж олгож, визийн барьцаанаас чөлөөлсөн тул Возиньягийн дараагийн тоглолтыг дэргэдээс нь үзэх боломжтой болжээ.
Ц.Энхтүвшин Таван цагариг сонин
