Монгол улсаас анх удаа Mobile Legends: Bang Bang тоглоомын Дэлхийн аваргын эрхийн төлөөх M5 Wild Card тэмцээнд баг тамирчид маань оролцоход бэлэн боллоо. ESN буюу eSports Network-оос Монгол дахь шалгаруулалтыг зохион байгуулсан бөгөөд аварга болсон TEAM LILGUN-ы Малайз улсыг зорих бүх зардлыг дааж байна.
M5 Wild Card шатны тэмцээн нь энэ сарын 23-наас 26-ны хооронд Малайз улсын нийслэл Куала Лумпур хотод болох бөгөөд нийт 8 улсын баг оролцоход бэлэн болжээ. Үүнээс хэсгийн шатанд хоёр баг шалгарч, 12 дугаар сард Филиппин улсыг зорих болно.
Испорт сонирхогч та бүхэн Монгол багаа уухайлан дэмжиж, MLBB дэлхийн аваргын төлөөх тэмцээнд анх удаа Монгол улсын төлөөллийг харахыг хүсвэл ESN – eSports Network-ийн Youtube хуудас болон Premier Sports Network 5 дээр сувгаа тааруулаарай.
Тэмцээнд оролцох 8 баг:
Монгол– TEAM LILGUN
Хятад– KEEP BEST GAMING
Непал – 4Merical Esports
Лаос – Nightmare Esports
CIS – Umbrella squad
Саудын Араб – Team Falcons
Аргентин – Imperio E-sport
Малайз – Team SMG

900 мянган ам.долларын шагналын сантай дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ оны арванхоёрдугаар сарыг дуустал үргэлжилнэ.
Team Lilgun багийн бүрэлдэхүүн:
EXP Lane - Aizn /М.Энхбат/
Jungler - Zxaura /Т.Багабанди/
Middle - Forbid /М.Амармөрөн/
Gold Lane - Bebex /Ч.Эрдэнэмөнх/
Roamer - Ethan /Б.Батболд/
