Катарын нийслэл Доха хотноо снукер бильярдын ДАШТ явагдаж байна. Эмэгтэйчүүдийн зургаан улааны төрөлд Б.Нарантуяа хүрэл медалийн болзол хангалаа.
Тэрбээр хэсэгтээ Хонгконг, Энэтхэг, Польшийн тамирчдыг хожиж, хүрлийн төлөөх тоглолтодоо Германы тамирчныг 4:2-оор ялсан юм.
Снукер бильярдын ДАШТ-ээс анхны медалийг хүртэж буй Б.Нарантуяа нь өнгөрсөн жил Ази тивийн АШТ-ээс мөн анхны хүрэл медалийг эх орондоо авчирч байсан билээ.
