UBLife Logo
Ном

"Болор цом-41" наадмын ШИЛДЭГ таван яруу найрагчийн шүлэг

"Болор цом-41" наадмын ШИЛДЭГ таван яруу найрагчийн шүлэг

Монголын Зохиолчдын Эвлэлээс жил бүр зохион байгуулдаг “Болор цом” яруу найргийн наадам 11-р сарын 26-д Соёлын төв өргөөнд явагдаж өндөрлөлөө. Өнгөрсөн жилийн "Болор цом"-д Мягмарын Амархүү түрүүлсэн бол түүний урьд жил Баянмөнхийн Болорцэрэн тэргүүлсэн билээ.

Харин өнөө жилийн "Болор цом" наадамд яруу найрагч Сайнжаргалын Начин түрүүлэв. Тэрбээр шагнал гардах үeдээ утга зохиолд хөтөлж оруулсан зохиолч, судлаач П.Батхуяг багшийгаа эрхэмлэн дурсаж "Биe нь байхгүй ч билэг оюун нь мөнхөд оршино" гэсэн юм. Үргэлжлүүлэн түүний сүүлийн шатнаа уншсан "Уучлалын шүлэг"-ийг хуваалцаж байна. 


Гэрлэлт түүнтэй харьцах цуцлалтын тоо жил ирэх тусам нэмэгдэх боллоо. Монгол Улсын хэмжээнд тухайн тоо баримтаар өдөрт 10 гэр бүл гэрлэлтээ цуцлуулж, 40 хос гэрлэлтээ бүртгүүлдэг. Гэрлэлтээ бүртгүүлж буй нас 20-29 насныхан 72 хувийг эзэлж байна. Цуцлалтын тоо энэ байдлаар үргэлжлэх бол өдөрт гэр бүлээ батлуулж буй 40 хосын 10 нь эрсдэлтэйг тоо баримт сануулж байна. 

"Сайхан хайр гэж байдаг юм шүү. Олдвол бүү алдаарай". Ч.Лодойдамба

Уучлалын шүлэг

Орчлонд өчнөөн од харваж болох байсан

Гэвч биднийг хооронд нь мөргөлдүүлсэн

Гэрэл заагч сар нь чи байсан

Онцгой учрал, энэ амьдралаас хүсэж таашаах бүхний

Эхний амьсгал нь яаж эхэлснийг чи хийгээд бид мэдээгүй

Эх хүн үрээн тэврэхдээ ямархан ариусалд умбадгыг

Эмэгтэй хүний сэтгэлийн байгальд зочилж мэдрэхсэн

Цайнаас савсах уур өрөөн дэх агаарыг хөгжимдөнө

Цэх завилаад нүдээ аниваас 

Цохолж ирэх үйлийн үр боловсорч дуусаад 

Царам хэцэд амь эцэслэх гэж буй

Эцсийн амьсгалаа татраахаасаа өмнө

Эх болсон тэнгэрээ бүртгэн ширтээд

Газар шороондоо шингэх гэж буй бүргэдийн

Ганцхан ахиад дэвж үзэхсэн гэх сүүлчийн хүсэл ч юм билүү

Бидэнд мэдэгдэхгүй өчнөөн өнгийн хувирал

Бидэнд мэдэгдэхгүй өчнөөн тоосонцрын гялаан

Бид хүртэж болох ч амсаж боломгүй аз жаргал

Бид амталж болох ч хүртэж боломгүй уй гуниг гээд

Ээ дээ энэ амьдралаас авч болох бүхэн яасан их байна вэ? 

Эмэгтэй хүн, ээж хүн, эгч хүн, эхнэр хүн гэдэг

Эр хүний сэтгэлийн овоон дээр л сэмэрч байдаг хадаг ч юм билүү

Чи жишээ нь яаж уйтгарлдагыг

Чимээгүй нулимс унагахдаа 

Ямар чимээ хацрыг чинь зүссээр 

Зүрхэнд чинь шингэдгийг

Яруу найраг шиг ойлгох нэгэн гэдэгт би итгэдэг

Зам татуулан урсах тэр нулимс

Заримдаа бидний сэтгэлийн горхитой нийлхээрээ

Зах хязгааргүйг сэтгэх хөлгийн далбаа ч болдог юм билүү

Залуу явах гэдэг эргээд тэртээ холоос

Тэмүүлж наддаа буцан ирээч гэж гар даллахад

Тэрүүхэнд гэрэлтэх үед нь чи инээгээд одсон шүү дээ гэж

Тохуурхан мушилзах доогтой хөгжөөн болж ч магадгүй гэхээс

Тодорхойлж таамаглашгүй тэр л цаг хугацааг

Тогтоож энэ л үедээ бид барьж авч чадахгүйг бодхоор

Өрөвдмөөр өр зүрх хөндүүрлэн урагдмаар мэдрэмж төрүүлж байгаа биз

Өвдөг нугарна, гэвч бохирч сөгдсөн мэдрэмжээ цагаатгах гэж бид босно

Өчнөөн сар жилүүдэд чи миний сэтгэлийн дотор амьдарч 

Өрцөн цаанаа би түлээчин мэт бодлын чинь ойд унасан гишүүдийг түүж алхана

Гал зээглэн тулгандаа тогоогоо тавьж

Гараа ээх хүүхдүүдийнхээ инээдийг сонсож

Гарчиглаж суух сонингуудаа үдэж, ач зээдээ хэрэгтэй мэдээллийг нь хайчилж

Гарынхаа салаагаар урсан одох цаг хугацааны урсгалыг сэлүүрдэнэ

Амьдрал баялаг гэж чи хэлдэг

Чинийхээ санааны цэцэрлэгт үр цацаж

Цацсан үрээ би өдөр бүр услагч цэцэрлэгч өвгөн байхыг хүснэ

Цамцаа өмсөөч дээ даарчихлаа шүү дээ гээд чиний ирэх хөлийн чимээнд

Цаг хугацаа дөрвөн улиралтайгаа чамайг хөтөлсөөр надад ирнэ

Ахиад бид амьдрахгүйгээс хойш авсанд дотроо ч хамт нойрсохоор одох юм шүү

Хайртай гэж хэлэх амархан, хайрлах хэцүү

Хайрлах л хэцүү, хэлж болдоггүй хайрын үгс гэж хүртэл бий

Үгэнд заримдаа итгэх хэцүү

Үйлдэл заримдаа үгнээс ч чухал 

Сум мэт үгс цээжийг чинь шархдуулавч

Суниагаад босох чинь хөгжим мэт яруу

Бягтрууланд венийн вальс эгшиглэж 

Баяр бүхнийг чиний гараар бүтээгдсэн идээгээр дүүргэхсэн

Эрвээхэй суусан цэцэг нисхэд нь дохигноод үлдэх шиг

Эмзэг турьхан хурууд чинь хувцасаа сэгсэрхийг

Ээмгээ тайлж, үснийхээ боолтыг мулталж

Үдэш оройн энгэсгийг үргээж

Үүр цүүрийн гүнд цээжинд минь шүлэг зурхыг

Худал унтсан мэт дүр эсгээд, аньсан нүдэндээ чинийхээ үйлдлийг өхөөрдөж

Хувь төөргийнхөө хүрдийг эргэцүүлж нойрсохсон

Зүүдэндээ ч үнсхээс цэрвэж, жигд амьсгалах амьсгааг чинь

Тагтаар сийгэх салхинаас харамлаж

Таны зүрхний цохилтыг дэрэндээ шингээж

Зуун зуунд үлдэх мөр бадгуудыг ноотлох дэвтрийнхээ хуудсыг сөхөнгөө

Талхаа зүсэж, аягаа угааж, тоосоо арчиж

Хөшгөө ярхад өрөө нэвтлэх цэл залуухан нарны тусгалд

Хайрт минь эдгээр гэрлийг хардаа гэж хүүхэд шиг догдлохсон

Уяан дээр эрвэлзэж дэрвэлзээд

Онгодын минь хүлэг сүсэгтний дүрээр үүрсэнэ

Одоохон явчхаад ирэе хайрт минь

Орчлонгийн оргүй хоосонд ч бид хүрэлцэхгүй алс байлаа ч 

Уйтгар гунигаа баяр ерөөл болтол амьдрах хувь төөрөгтэй билээ бидэн

Учиртайхан харцаар нэг л шагнаач намайг

Уянга дуу, эгшиг найргийн чинь охь, бүх насны тань эзэн явая гэх

Ухаан санааны минь гүнээс тэнгэр өөд цоролзон өндийх моддын сүүдэрт хамт хэвтээч

Цас бударсаар, бударсаар, бударсаар

Цайдам хөндийг хучина

Царай зүс тань толигор өнгөлөг гэрэлтэй

Зулайдаа сансар огторгуйг эрхлүүлж

Зулзаган шинэсний залуухан мөчир мэт гунхах чиний

Зураг дүр чинь цээжин гүний минь гуунд завилаатай

Өргөх ёстой дээж минь гэвэл чи

Өгсөж дээш мацах оргил минь чи

Өдөр бүрт залбирах залбирал минь чи

Өргөө гэрийн минь унь багана нь чи

Өргөж асарсан бүхнээ энэрэгч нь чи

Өршөөж соёрхох нигүүлсэнгүй сэтгэлтэн минь ч чи

Өр зүрхний хаалгыг минь нээгч нь ч чи

Бодоогүй бүхэн энэ амьдралд ирдэг

Болзож уулзсан хувь төөрөг минь

Бурханы алдаагүй зурсан зураг гэдэгт би итгэдэг

Ирээдүй биднийг гэрэлт харгуйд урин дуудна

Инээмсэглээд ахин нэг алхахад

Ирмэг цолгиухан цэл залуухан насууд минь даанч гоёхон санагдана

Алдсан байж болно бид

Алдрайхан нас шүү дээ

Уучлал гэдэг хэзээд оройтдоггүй санагдана

Ухаан санаанд минь уужимхан голын шанд бургилна

Тэр голын эхэнд тэргүүндээ гараа духдуулаад

Тэнгэрийн хаяаг саравчлан зогсох

Тэнгэрлэг ариун үзэсгэлэнт минь

Ухааны тань уулын бүсэлхийг нар зөв ороож гуйя!

Болгоогооч амь амьдарлыг минь.


"Болор цом-41" наадмын дэд байрт яруу найрагч Д.Галсансүх шалгарсан юм. Тэрбээр 17 жилийн өмнө "Болор цом" наадамд түрүүлж байв. Харин сүүлийн хоёр жил дараалж, дэд байрт шалгарлаа. "Галсансүх бол эрин цагийнхаа хамгийн чөлөөт сэтгэлгээтэй яруу найрагч гэдгийг бид мэднэ. Бас үгсийн найрслыг өөрийн дураар эрхшээж, гагцхүү Галсансүхэд хамаарах онцлог бүхий яруу найргийн “тиг” бүтээж, “цэцэн тэнэг, зөв буруу, хайр жигшил, үзэн ядалт өршөөл, сайхан ба муухай” зэргээр метафилософийн асуудлуудад хариулт өгдөг..." хэмээн судлаач П.Батхуяг тэмдэглэсэн байдаг.  Өнөө жилийн "Болор цом"-ын сүүлийн шатнаа "Жинхэнэ яруу найрагчдад" шүлгээ тэр дуудсан юм.


Жинхэнэ яруу найрагчдад

Онгоцны хөдөлгүүрийн хүнгэнэх дуун

Овидий найрагч Ром хотоос хөөгдсөнийг сануулнам

Данте найрагч Флоренци хотоос дутааж гарахдаа

Дахин дахин ирэхийг дэндүү их хүссэнийг доторлном

Хөөрхийдөө Чойном найрагч Налайхаас Улаанбаатар руу алхаж явахдаа

Хөл юун нь ямар их хөндүүрлэж өвдсөн бол гэж өрөвднөм

Бродский найрагч замдаан юун дээр сууж тамхилахдаа

Бушуу яв гэж хөөсөн Ленинградынханд хорсон хонзогнном

Мунаг харанхуй Парисын чулуун гудамжаар чирэгдэж явахдаа

Мэргэн хэлэмгий Вийон найрагч мэгдэн сандарч уйлнам

Говийн ноён хутагт Равжаа найрагч Богд хааны хүрээнээс туугдаж гарахдаа

Голдоо ортол гомдож эргэж ирэхгүй гэж эрслэн бодсоныг болгооном

Түмэн олноо дагуулаад хөдөлсөн Цогт хун тайж найрагч бээр

Туулынхаа уснаас амсахдаа Түвдэд мөнхөрнө гэж мэдсэнийг мэдэрнэм

Яруу найрагчдын явсан зам бүхэн яагаад

Яг нэг цэг дээр огтлолцдог учрыг ойлгох гэж оролдном.


МЗЭ-ийн болон Г.Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч Эрдэнэбаярын Гантулга "Болор цом-41" наадмын гуравдугаар байрт оров. Тэрбээр үүнээс өмнө ч эл наадмын шилдэг тавд шалгарч байсан билээ. 


ЭРТНИЙ НУТАГБөгцөг няслахын хойморт гэрийн жавар хамаагүйБөгтөрч өнгөрсөн эртний бог, бод бэлчээрлэмүйБүрий цагаан түнгээр өвлийн салхи авиагүйБүрээсэн завсар хавчуулсан туурийн санаа манайх ааХарцага шонхор морьдийн жигүүртэй байсан нь үнэнХажиж, хэжиж ирсэн өвгийн сүнс морилтугайХавирга газрын элгэнд тэнгэрийн орой ч хэвтдэгХанаа шийрлэсэн талд үүлс  хүртэл ганцаарддагЭртний хээр нутагтЭнэ бие минь суудаг аа...Нэтэд тунгалаг сар нь загасны нүдэн доторНэгэн зууныг хадгалж замагтай усыг бүтээгээдНэлэмгэр усан манан газар явгалсан үүрээрЦэлэмгэр  явдлыг дурсаж ижий минь намайг төрүүлсэн,Холхи талын тэртээд морины нүдэн доторХоёр зууныг тээсэн нарны садан ганихраадХошлон бүслүүрээ чангалсан бор гэрийн гаднаасХон хэрээ шиг урд нас минь нулимс унагаж суусан,Гурамсан санаа эрчилж хээр хондны цаанаасГурван зууныг хөтөлсөн шар нөмрөгтэй хуваргаГуулин зээрдийн чихэн дээр нар мандааж суухдааГуруй нялзрай надад нутаг чинь энэ гэж заасан,Ертөнцийн алтан хаалга мөчигхөн онгойж эхэлэхэдЕрийн нэгэн санаа хатавчинд намайг хоргоосонЕрөөс, хорвоогийн эхлэл эндээс  ургадгыг сануулжЕсөн үеийн дээдэс минь дэрс адил жимбүүрдсэнЭртний хээр нутагтОн цаг минь суудагЦутгаж асгаж урласан эх газрын хэвгийдЦуурын улир аялгуу уулын сэрвээнээ  мөндөрлөөдЦугалбар улаан улирал сэтгэлийн царамд цэцэглэхэдЦул их талдаа манайх нүүж ирсээнСавдаг хөнгөн огторгуй үдийн нарандаа хучижСаваг цагаан тугал шиг үүлэн дундаа унтуулжСалхины хээтэй дуртгалыг эвэр угжнаас үнгүүлжСар жилийн тэртээгээс энэ цагт хүргэсэнТуурга дээвэр нь бүлээхэн хонины унгасан гэрт миньТулга ширээлсэн галын алтан зогдор дүрэлзээдМөнх халуун илч нь тэнгэр тултал төөнөхөдМөн чанар намайг Монгол хэмээн тамгалсанОлон гарагийн сархианд эр бодлоо бэлчээжОдот тэнгэрийн гэгээнд эмээл дэрлэж хэвтэхэдОнгодын цагаан хүлэг сэтгэл дотор үүрсэжОюун санаа намайг манан савслагадаа аргамжсанЭртний хээр  нутагтЭсэр бодол минь суудагЭрмэг, зоримог цагийн өндөр хязгаар баганагүйЭргэлийн мянган санаа өвгөн говьд зэргэлмүйЭхийн цагаан зөн түмэн зуун тэнхээтэйЭгэж хүрэх замилан түмэн алаг чулуутайАсар бараа холдоо үүлэн уулан ниснэм зээАягын чинээ толгод минь мөнх тэнгэрийн орштугайАлга дарам газраас хамгийн хаан төрдөгАмьд явахын гал урьдийн санаанаас асдагЭртний хээр нутагтЭлэр сүнс минь уяатай.


"Болор цом-41" наадмын дөрөвдүгээр байрт Хөвсгөл аймагт аж төрж, уран бүтээлээ туурвидаг яруу найрагч Ороолонгийн Элбэгтөгс шалгарав. Тэрбээр яруу найргийн "Хөх мэдрэхүй" бүлгэмийн гишүүн агаад мөн жүжгийн зохиолч гэдгээр нь уншигчид андахгүй биз ээ. О.Элбэгтөгс нь яруу найргийн төрлөөр "Чимээгүй хот", "Эмгэнэлийн үр хөврөл", "Чөлөөт шувуу", "Хөх мэдрэхүй"(хамтын), "Тэнцвэр", "Жазз гараг дээрх Жон Колтреиний шилтгээнд өнгөрүүлсэн таван улирал" номууд, мөн "Бүслэлт" өгүүллэгийн түүвэр хэвлүүлээд буй юм. Яруу найрагч О.Содномпил "Түүний шүлгүүдээс, нийгмээс шалтгаантай сэрэл мэдрэмжүүд, айдас, түгшүүр, шаналал зовнил, үзэн ядалт, ганцаардал шазуур, зөрчилдөөн байж ядсан цухал мэдрэгдэнэ. Тэр бол орчин цагийн нийгмийн дуу хоолой" гэж тодотгосон байдаг. Түүний сүүлийн шатнаа уншсан шүлгийг хуваалцаж байна.


МИНИЙ ГУНИГТ НАЙЗ (И.Оюун-Эрдэнэ-д)

Найз минь тэнгэрт итгэж наранд залбирдаг

Найдвар итгэлээ гээхгүй тулд бурхантай үргэлж ярилцдаг

Тэнгэрээс зааных шиг далбагар чих унжиж хүмүүсийн яриа болоод

Эрээ цээргүй тэнэглэлийг нь үргэлж сонсдогт одоо ч итгэдэг

Дэвтрээр нь дүүрэн шүлгийн санаа элдэв хараалын үгс

Дээр нь нэмээд хийх ажлын төлөвлөгөө, том мөрөөдөл

Духан дээрээ эвэртэй мэт хүмүүсээс дөлж зайгаа барьдаг

Дуулах дуртай дуу нь Depeche Mode “Personal Jesus”

Заримдаа тэр амьдралыг асар олон хаалгатай худалдааны төв, эсвэл

Зам дээр түгширсэн уртаас урт машины цуваа хэмээн хэлдэг

Аль ч ялгаагүй ээ, амьдралыг юутай ч зүйрлэж болно

Адилхан бүгд үхдэг болохоор авс ч гэсэн төгс зүйрлэл

Байгалийн дуу чимээнд тэр хамгаас илүү дуртай

Байшингийнхаа гаднах савлуур дээр өдөржин суугаад

Болжморын жиргээ, хэрээний гуаглаан, хүмүүсийн хэрүүлийг хүртэл

Буй агшинд заяасан хамгийн төгс хэмнэл гэж үздэг

Эргийн чулуудыг хараад нулимс дуслуулан дуугаа хурааж

Энэ нуурын гүнд загас шиг амьдрахсан гэж үнэн зүрхнээсээ хүсдэг

Зөөлөн давалгаанд нь хөлөө алгадуулан зогсохдоо

Залбирал үйлдэх мэт алгандаа нэгийг шивнэдэг

Эцэс төгсгөлгүй хөврөн урсах бодлуудаа цэгцлэхийн тулд л

Эргээд хүүхэд болж дураараа тоглож наадахсан хэмээн ярьдаг

Этгээд үгсийг оюун санааныхаа хаа нэгтээ машид нандигнан хадгалж

Эгзэгтэй үед хэний ч өөдөөс илд мэт гарган далайдаг

Найз минь наранд залбирч тэнгэрт итгэдэг

Намрын улирлыг ертөнцийн гоо үзэсгэлэн хэмээн шүтдэг

Шувуудыг далавчтай зүрх гэж нэрлээд ганцаараа инээж

Шууд л замын голд дээш харан хэвтээд дуу аялдаг

Өнөө хүртэл ганцхан л удаа зангиа зүүж үзсэн гэх яриагаа

Өөрийгөө боомилчихмоор санагдсан хэмээн бататгана

Үнэндээ амьдралыг ойлгож ядах зүйлгүйд гол нь учир нь байгаа

Үүлсийн нүүхийг хүртэл гүн ухаантай холбон тайлбарладаг болоод

Утга учир, ураг авцалдаагүй бүхнийг нэгтгэн нийлүүлж түүнийгээ

Улс орон, тив дэлхий, гараг эрхэс хэмээн эндүүрцгээдэг шүү дээ

Бид хэзээ чимээгүй ургах цэцэгсийн гүн ухаанд нэвтэрч

Бие хийгээд сэтгэлийнхээ нүгэл хилэнцээс ангижрах вэ?

Бид хэзээ өргөн тал өндөр уулсын мөн чанарт хүрч

Бий болгосон бүхнийхээ цээрлэл гэсгээлийг амсах вэ?

Найз минь тэнгэрт итгэж наранд залбирдаг

Найдвар итгэлээ гээхгүйн тулд бурхантай үргэлж ярилцдаг

Тэнгэрээс бүргэдийнх шиг хурц нүд хүмүүсийн төрх болоод

Тэрсэлж тэмцсэн үйлдэл бүрийг нь хардагт одоо ч итгэдэг

Гэрээр нь дүүрэн сонин сэтгүүлийн хайчилбар, номын хуудас

Гэгээвчээ нээх төдийд салхинд хийсэж шувууд шиг эргэлддэг

Духан дээрээ эвэртэй учираас хүмүүсээс дөлж зайгаа барьдаг

Дуулах дуртай дуу нь харин “Уяхан замба тивийн наран”.


Тавдугаар байрт залуу яруу найрагч М.Дэвээжаргал шалгарлаа. Тэрбээр дөрвөн жилийн өмнө тус наадмын тайзан дээр анх шүлгээ дуудаж байсан. Харин өнөө жил эхний шатнаа уншсан шүлэг нь олны сэтгэлийг хөдөлгөөд амжсан юм. Эл шүлгийг дор хуваалцая. 


Асганы хэлтэрхий өнхөрсөөр уул болдог талд 

Адууны хөхөл мэт сул өвс ганхаж байдаг сан 

Амгайн чимээ салхины баруунтаа хадахад 

Амгалан, өгөөмөр зүүдийг орчлон бүгдэд илгээдэг сэн   

Сүнсийг нь ахуйн шаналгаа бөхийн тамгалсан 

Сэтгэл тамирдуулагч мөхөс үгийн эрин зуунд амьдарнам  

Сэргэн мандалт, үүх түүх, сэлэм хуй, бахархах завгүй 

Сэнсэрмэл үгсээр зүрхээ бялдан алхнам  

Хүүхэн хэл чичрүүлэн чимчигнэтэл зүсэж гадагшлах 

Үгсийн хүчийг хүснэм 

Хүмүүний дотор амьдралыг ерөөгч 

Хувьт хэлний минь шуурга бүү намжаасай  

Цасан боронгоор нүүр нүдгүй ороолгох 

Цастай уулын жим шиг авианд бэдэрч байнам 

Цангасан адуу шандын усыг хүдхийтэл залгилах шиг 

Ялгуун хэлээ өөмж эс чадаад захаас нь хүртэж явнам  

Аав аа, ээж ээ… аврал мэт ийм үгсийн шидээр хорь хүрч 

Арал тэрэгний мөөр шиг хөхөрч, хэмхэрсэн дөрвөдийнхөө аялгаар ярьж байна аа 

Халиасан тэнгэр минь хараачаан цаахан көкрэх шиг 

Халиат келнай хөвхөг дүүргэж амьдарнам аа  

Асганы хэлтэрхий өнхөрсөөр уул болдог талд 

Адууны хөхөл мэт сул өвс ганхаж байдаг сан 

Амгайн чимээ салхины зүүнтээ хадахад 

Амгалан, өгөөмөр зүүднээс орчлон бүгдийг сэрээнэм зээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
4
1
2
0
0
1
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Орчуулагч Д.Цахилгаан: “Тэнгэрлэг туульс”-ийн зарим хэсэг нь “Монголын нууц товчоо”-ныхтой тун ч төстэй

Орчуулагч Д.Цахилгаан: “Тэнгэрлэг туульс”-ийн зарим хэсэг нь “Монголын нууц товчоо”-ныхтой тун ч төстэй

Италийн их сэтгэгч Данте Алигьеригийн сод энэ бүтээлийг бүрэн эхээр нь монгол хэлнээ дахин хөрвүүлсэн нь орчуулагч Д.Цахилгаан юм. Түүнийг Хомерийн “Илиада”, “Одиссэй” хэмээх алдарт туульсийн зохиолуудыг эх хэлнээ орчуулсан гэдгээр нь уншигчид маань андахгүй биз ээ.

Х.Нямхишиг: Уншигчид чанаржиж байна, залуужиж байна, уран зохиол маань харин суларч байна, хуучирч байна

Х.Нямхишиг: Уншигчид чанаржиж байна, залуужиж байна, уран зохиол маань харин суларч байна, хуучирч байна

Зохиолч Хандхүүгийн Нямхишигийн “Зун гээсэн чөдөр” номон доторх шүлгүүдийг уншсан цаг мөчөөс түүний яруу найрагт чинагш дурлаж эхэлсэн юм. Удалгүй бусад номуудыг нь ч мөн уншиж, эцэст нь түүнийг “Жинхэнэ яруу найрагч” хэмээн өөртөө тодорхойлсон билээ...