UBLife Logo
Спорт

Алехандро Гарначо: Үзэгчдийн шуугианаас л гоол оруулснаа сонслоо

Алехандро Гарначо: Үзэгчдийн шуугианаас л гоол оруулснаа сонслоо

Английн Премьер лигийн 13-р тойргийн тоглолтууд өнгөрсөн амралтын өдрүүдээр явагдлаа. "Манчестер Юнайтед" клуб энэ тойрогт "Эвертон"-ий Гүүдисон Паркт зочлон тоглож, 3:0-ээр хожсон юм.

Тоглолтын эхний гоолыг Алехандро Гарначо "унаж татах" байдлаар оруулсан. Түүний эл ганган гоолыг 2011 онд "Манчестер Сити"-гийн эсрэг Рүүнигийн хийсэн гоол болон 2018 оны Аваргуудын лигийн шигшээ наймд "Ювентус"-ын эсрэг оруулсан Роналдугийнхтэй дүйцүүлэн үнэлж байна.

Тэрбээр тоглолтын дараагаар "Үнэнийг хэлэхэд би ганган гоол оруулсандаа одоо ч итгэж чадахгүй байна. Үзэгчдийн шуугианаас л гоол оруулснаа сонслоо" гэжээ. Тэрбээр өнөө жил 19 настай.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.