UBLife Logo
Спорт

Ёкозүнагийн Зөвлөл Тэрүнофүжиг Хацү башёд барилдахыг хүслээ

М.Сугар-Эрдэнэ
М.Сугар-Эрдэнэ
Ёкозүнагийн Зөвлөл Тэрүнофүжиг Хацү башёд барилдахыг хүслээ

Мэргэжлийн сүмо бөхийн башё болгоны дараа болдог Ёкозүнагийн зөвлөлийн хуралдаан Токио хотын Кокүгикан ордонд явагдлаа. Тус зөвлөлийн тэргүүн, Токио их сургуулийн хүндэт профессор Ямаүчи Масаюки ёкозүна Тэрүнофүжи, озэки Киришима, Хоошёорюү нарын талаар зөвлөл юу хэлэлцсэнийг сэтгүүлчдэд сонордууллаа. 

Сүүлийн 3 башё дараалан өнжсөн, энэ жилийн 6 тэмцээний нэгд нь л барилдсан ёкозүна Тэрүнофүжиг “Ирэх нэгдүгээр сарын тэмцээнд заавал барилдаасай” гэж хүсэж байгаагаа илэрхийллээ. Хэрэв нэгдүгээр сард зодоглохгүй бол Ёкозүнагийн зөвлөлөөс ямар нэг сануулга өгөх гэнэ. Ёкозүнагийн зөвлөл нь ёкозүнад “Урам зориг өгөх”, “Анхааруулга”, “Зодог тайлахыг сануулах” гэсэн гурван сануулга өгдөг. Яг ямар сануулга өгөх юм бол гэсэн сэтгүүлчийн асуултад “Одоохондоо шийдээгүй байна. Заавал дээрх гурван сануулга биш зүгээр л санал бодлоо илэрхийлж ч магадгүй” гэж хариулжээ.  

Озэки Хоошёорюүг Гонояматай барилдахын өмнө тачиай дээр 90 секунд гараа буулгалгүй ширтээд байсныг “Харахад хэцүү, озэки цолтны хийх үйлдэл биш” гэж шүүмжиллээ. 

Харин 13 даваатай түрүүлсэн озэки Киришимаг магтаад ирэх башёд түрүүлбэл ёкозүна цол олгох талаар ярилцах болно гэдгээ хэлсэн байна.  

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
1
0
0
0
0
0
4

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.