UBLife Logo
Спорт

Мари-Луиз Эта Аваргуудын лигийн тоглолтод оролцсон анхны эмэгтэй дасгалжуулагч боллоо

Мари-Луиз Эта Аваргуудын лигийн тоглолтод оролцсон анхны эмэгтэй дасгалжуулагч боллоо

Европт нэр хүнд, цар хүрээгээрээ хамгийн томд тооцогддог Аваргуудын лигийн хэсгийн шатны тавдугаар тойргийн тоглолтууд өнгөрсөн шөнө явагдлаа.

"Юнион Берлин" клубийн туслах дасгалжуулагчийн албыг түр хугацаагаар хашиж буй Мари-Луиз Эта Аваргуудын лигт эрэгтэй багийн дасгалжуулагчаар ажилласан анхны эмэгтэй болов. 

Тэрбээр мөн Бундеслигийн 60 жилийн түүхэнд тодорсон анхны эмэгтэй туслах дасгалжуулагч юм.

Учир нь Марко Грот "Юнион Берлин"-ийг түр хугацаанд дасгалжуулах үүрэг авсаны дараахнаас Эта түүний туслахын албанд ажиллаж байна. 

Дрезден хотын уугуул 32 настай Эта өмнө нь хөлбөмбөгийн тоглогч байсан агаад 2010 онд Европын Аваргуудын лигийн тэмцээнд түрүүлж, Бундеслигийн аваргын цомыг гурван жил дараалан өргөж байв. 

Гэвч 2018 онд 26 насандаа зодог тайлж, дасгалжуулагчаар ажиллах болсон юм. Тэрбээр Германы 15, 16, 17, 19, 20, 23 хүртэлх насны шигшээ багуудад тоглож байсан туршлагатай.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.