UBLife Logo
Спорт

"Манчестер Юнайтед" Аваргуудын лигт алдсан гоолынхоо тоогоор хоёрдугаарт бичигдэж байна

"Манчестер Юнайтед" Аваргуудын лигт алдсан гоолынхоо тоогоор хоёрдугаарт бичигдэж байна

Европт нэр хүнд, цар хүрээгээрээ хамгийн томд тооцогддог Аваргуудын лигийн хэсгийн шатны тавдугаар тойргийн тоглолтууд өнгөрсөн шөнө явагдлаа.

Английн "Манчестер Юнайтед" клуб энэ тойрогт Туркийн "Галатасарай" клубийн талбайд зочлон тоглож, 3:3-аар тэнцэв. Улмаар тэд дөрвөн оноотойгоор хэсгийнхээ сүүлийн байрт бичигдэж байна. "Юнайтед"-д хэсгээсээ шалгарах, эсвэл Европа лигт үргэлжлүүлэн тоглох ганцхан боломж байгаа нь сүүлийн тоглолтодоо "Байерн"-ыг зайлшгүй хожиж, нөгөө тоглолт тэнцээгээр өндөрлөхийг хүлээх явдал юм.

"Манчестер Юнайтед" энэ улирлын Аваргуудын лигт таван тоглолт хийхдээ 14 гоол хаалгандаа алдаад байна. Зөвхөн "Роял Антверпен" л тэднээс олон гоолыг хаалгандаа алдсан (15).

Уг нь өнгөрсөн шөнө явагдсан тоглолтын 18 дахь минутад "Юнайтед" хоёр гоолын тэргүүллийг авсан агаад эл давуу байдлаа 62 дахь минут хүртэл хадгалсан ч, үр дүнг бүхэлд нь хамгаалж чадсангүй. Хоёр багийн өмнөх тоглолтод мөн л "Юнайтед" гоолын тэргүүллээр эхлүүлсэн ч 3:2-оор "Галатасарай" хожсон билээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.