UBLife Logo
Спорт

Серхио Рамос Аваргуудын лигийн 10,000 дахь гоолыг орууллаа

Серхио Рамос Аваргуудын лигийн 10,000 дахь гоолыг орууллаа

Европт нэр хүнд, цар хүрээгээрээ хамгийн томд тооцогддог Аваргуудын лигийн хэсгийн шатны тавдугаар тойргийн тоглолтууд мягмар, лхагва гарагийн шөнүүдээр явагдлаа.

Испанийн "Севилья" болон Нидерландын "ПСВ" клубуудын тоглолт ярих сонин, эргэлтийн мөчүүдээр баялаг болж өндөрлөсөн юм. 

Тоглолтын эхний хагаст Серхио Рамос Аваргуудын лигийн 10,000 дахь гоолыг оруулсан бол хоёрдугаар хагас эхлээд хоёр минутын дараа Юсеф Эн Несири гоолдсоноор "Севилья" тоглолтыг 2:0-ээр тэргүүлж эхэлсэн. Эл хэсгийг "Арсенал" тэргүүлэх нь нэгэнт тодорхой болсон ч хоёрдугаар байраар хасагдах шатнаа шалгарах боломж нөгөө гурван багт эн тэнцүү байсан. Тиймээс "Севилья"-гийн хувьд, эл үр дүнгээ хадгалаад тоглолтыг дуусгахад л гурвуулаа оноо тэнцэх учиртай байлаа.

Гэсэн хэдий ч "Севилья"-гийн Лукас Окампос 63 болон 66 дахь минутад үндсэндээ гурван минутын зайтай хоёр удаа шар хуудсаар торгуулснаар талбайгаас хөөгдсөний дараагаар тоглолтын хувь заяа эргэсэн юм.

68 дахь минутад "ПСВ"-гээс Исмаэл Сайбари гоолдсон бол 81 дэх минутад Неманья Гуделж өөрийн хаалганд гоолдсоноор тооны харьцааг тэнцүүлэв. Үүгээр ч зогсохгүй нэмэлт цагт Рикардо Пепи гоолдож, "ПСВ" 3:2-оор хожил байгуулснаар найман оноотой болж "В" хэсгийн хоёрдугаар байрт бичигдэж эхэллээ.

Серхио Рамос энэ үдэш Аваргуудын лигийн тэмцээнд 16 дахь гоолоо оруулснаар Роберто Карлос, Жерард Пике нарын хамтаар тус тэмцээнд хамгийн олон гоолдсон хамгаалагчаар тодроод байна. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.