Ирэх жил Өмнөд Солонгост зохион байгуулагдах Зүүн Азийн эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн АШТ-ий урьдчилсан шатны тоглолтууд 11-р сарын 30-наас 12-р сарын 07-ны өдрүүдэд Хятадын Жухай хотноо явагдаж байна.
Монголын шигшээ эхний тоглолтоо Хойд Марианы Арлуудын багтай хийж, 4:3-аар хожигдсон билээ.
Харин өнөөдөр хоёр дахь тоглолтоо Хойд Солонгосын багтай хийж, 19:0-ээр хожигдлоо. Зүүн Азийн эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн АШТ 2005 оноос эхлэлтэй бөгөөд эл тэмцээнд Хойд Солонгосын баг гурван удаа түрүүлсэн байдаг.
Хойд Солонгосын шигшээ эхний тоглолтодоо Хонгконгийн багийг 11:0 -ээр хожоод байсан бол энэ удаад Монголын багийг 19:0-ээр буулган авлаа.
Монголын шигшээ хэсгийн шатны сүүлийн тоглолтоо 12-р сарын 4-нд Хонгконгтой хийх хуваарьтай байна.
