Дэлхийн шилдгүүд чуулдаг "Токиогийн Их дуулга"-д өнөө жил 84 орны 506 жүдоч зодоглолоо.
12-р сарын 2, 3-ний өдрүүдээр явагдсан эл тэмцээн монголын жүдочдын хувьд, 2023 онд барилдах сүүлийн тэмцээн байсан юм.
ДАШТ-ий хошой хүрэл медальт Ёндонпэрэнлэйн Басхүү мөнгөн медаль хүртэж, өнгөрсөн жил хүрэл медаль хүртсэн амжилтаа ахиуллаа.
Тэрбээр эхний тойрогт гоц мөргөн, Тайванийн Чен Йен-Мин, Израйлын Коколаев Матан, Бразилийн Лима, Францын Боуба Дайкии нарыг ялж финальд шалгарсан ч, дэлхийн дөрвөн удаагийн аварга, олимпын аварга Хифуми Абэд ялагдан мөнгөн медаль хүртсэн юм.
Харин түүний хамтаар 66 кг-ийн жинд зодоглосон Б.Эрхэмбаяр хагас шигшээд Абэд, хүрлийн төлөө Туркменистаны тамирчинд ялагдаж, шагналт байр эзэллээ.
Ё.Басхүү Их дуулга ангиллын тэмцээнээс хоёр алт, гурван мөнгө, долоон хүрэл медаль хүртээд байна.


