UBLife Logo
Спорт

"Team Lilgun": Бид дараа жилийн ДАШТ-д улам хүчтэй эргэн ирэх болно!

"Team Lilgun": Бид дараа жилийн ДАШТ-д улам хүчтэй эргэн ирэх болно!

Тав дахь удаагаа зохион байгуулагдаж буй Mobile Legends-ийн ДАШТ 12-р сарын 2-17-ний өдрүүдэд Филиппин улсад явагдаж байна.

Монгол Улсаас эл тэмцээнд оролцож буй "Team Lilgun" эхний тоглолтодоо Сингапурын "Team Flash" багийг 2:1-ээр хожиж, дэлхийн аваргыг ялалтаар эхлүүлсэн. 

Гэвч тэд Мьянмарын "Buremse Ghouls" болон дэлхийн аварга "AP.BREN" багуудад тус бүр 2:0-ээр дараалан ялагдснаар ДАШТ-ийг өндөрлүүллээ. 

"Team Lilgun" баг өөрсдийн цахим хуудаснаа "Энэ хүрээд бидний хувьд, ДАШТ өндөрлөсөн ч харин аялал маань өндөрлөх болоогүй! Энэ дэлхийн аварга сургамжтай, гайхамшигтай тэмцээн болж өндөрлөсөн агаад том туршлага үлдээлээ. Бид дараа жил улам хүчтэй эргэн ирэх болно! Дэлхийн аваргаар биднийг дэмжсэн та бүхэндээ бүгдэд нь баярлалаа!" хэмээн бичжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.