Та бүхэндээ тун удахгүй гарах гэж буй шинэ жилийн баярт зориулан ийм хөөрхөн зүйлс хийж үзэхийг санал болгож байна. Сонирхоод үзээрэй.
1. 12 сарын 26
Маш удаан бодож, хүсэж явсан ямар нэг зүйлээ өөртөө худалдан авч өгөөрэй. Шинэ ном, тэмдэглэлийн дэвтэр, даашинз, пянз, тасалбар гээд юу ч байж болно. Өөрийгөө эрхлүүлэх ёстойгоо битгий мартаарай. Та үүнийг хүртэх эрхтэй.
2. 12 сарын 27
Уулзах юмсан гэж хамгийн ихээр хүсэж байсан хүндээ санал тавьж, заавал уулзаарай. Кофе болзоонд урьж, он гарахын өмнөх сонин сайхнаа хуваалцан, хэлж ярилцмаар санагддаг зүйлээ хүссэнээрээ ярилцаад аваарай.
3. 12 сарын 28
Хүүхдүүдийг баярлуулах. Магадгүй амттан эсвэл бүр хүүхдийн ном тарааж болно. Хүүхдүүдийг баярлуулах ямар нэгэн хөөрхөн зүйл сэтгэж олоорой. Эсвэл хөршийнхөө хүүхдүүдийг, хүүхдийнхээ, дүүгийнхээ ангийн хүүхдүүдийг ч баярлуулсан болно шүү дээ. Хүүхэд баярлахыг харах хамгийн хөөрхөн байдаг.
4. 12 сарын 29
Өнгөрсөн жилийн онцгой бичлэгүүдээ янзалж, нэг бичлэг болгон хадгалдах. Та утсан дээрээ эсвэл камер дээрх жаргалтай мөчүүдийн бичлэгээ янзлаад өөрийн нэг жилийн онцгой бичлэгийг бий болгоорой.
5. 12 сарын 30
Амттан гараараа урлаж бусдыг дайлаарай. Магадгүй бялуу хийж үзэх, жигнэмэг хийх, амтат чанамал гараараа бэлдэх гээд аз жаргалыг мэдрүүлэх ямар нэгэн амттан эсвэл хоолыг гараараа бэлдээрэй.
6. 12 сарын 31
Ирэх жилийн өөртөө зориулан сэтгэлийн захиа бичээрэй. Тэгээд түүнийгээ бүтэн жилийн турш маш найдвартай хадгалж, ирэх жилийн 12 сарын 31-нд эргүүлэн гаргаж ирж уншихаа тэмдэглэж авч, өөртөө сануулаарай. Таны хувьд юу өөрчлөгдөж, ямар үгийг өөртөө зориулсныг олж мэдэх тухайн үед хамгийн сэтгэл хөдөлгөм байх болно.