2023 он өндөрлөхөд 3 хоног үлдлээ. Олон улсын байдал, дэлхийн нөхцөл ерөнхийдөө Украины дайны сүүдэрт байсан ч оны сүүлийн хэдэн сар Израил, ХАМАС-ын дайнаар амьсгаллаа. Энэ жил дэлхийн өнцөг булан бүрт байгалийн гамшиг учирч, хиймэл оюун ухаан, шинэ технологитой жил болж өнгөрлөө.
ХАМАС, Израилын дайн
![](https://ublife-cdn-files.sgp1.cdn.digitaloceanspaces.com/files/19/dfdc46d3282978c6a6a1beca782ce56e.jpg)
Аравдугаар сарын 7-нд Палестины ХАМАС бүлэглэл Израилд гэнэтийн довтолгоо хийж, 200 гаруй хүнийг барьцаалан, олон ямнган хүнийг хөнөөсөн. Үүний хариуд Израилын авсан сөрөг довтолгоо сүүлийн үед гараагүй хатуу, ширүүн болж байна. Одоогийн байдлаар палестин 22 мянган хүн дайралтад алагдаад байгаа юм.
Сири, Туркийн газар хөдлөлт
![](https://ublife-cdn-files.sgp1.cdn.digitaloceanspaces.com/files/19/5e7ac1da981867ac697eca726dbce6b5.jpg)
Хоёрдугаар сарын 6-нд Туркт 7,8 болон 7,6 магнитудын хүчтэй хоёр газар хөдлөлт болсон. Энэ гамшигт Сирийн хойд хэсэг бас өртсөн. Туркт 11 мянга, Сирид 4 мянган хүн амиа алдаж, 150 мянган байшин барилга эвдэрч сүйдсэн. Эдийн засгийн хохирол 25 тэрбум ам.доллар болсон.
Ши Жиньпин, В.Путин уулзав
![](https://ublife-cdn-files.sgp1.cdn.digitaloceanspaces.com/files/19/5d0278006f05f064916e7be15f1c56cf.jpg)
Гуравдугаар сарын 20-22-нд БНХАУ-ын дарга Ши Жиньпин ОХУ-д гурван өдрийн айлчлал хийлээ. Хоёр улс энэ жил 200 тэрбумын худалдаа хийж, АНУ болон Барууны орнуудын эсрэг эвслээ баталгаажуулаад байгаа.
Тэрбумтан амиа алдлаа
![](https://ublife-cdn-files.sgp1.cdn.digitaloceanspaces.com/files/19/72c495736e9277913682cf2a95be81d9.jpg)
Атлантын далайд 100 жилийн өмнө живсэн Титаник хөлгийг судлахаар шумбасан "Титан" зургаадугаар сарын 18-нд сураггүй алга болсон. Тус шумбагчид Их Британийн тэрбумтан Хэмиш Хардинг, Пакистаны хамгийн баян хүн Шахзад Давуд хүүгийн хамт байжээ. Дөрвөн өдрийн дараа хөлгийг олоход дэлбэрсэн, зорчигчид бүгд амиа алдсан нь тогтоогдсон юм.
Энэтхэг хамгийн их хүн амтай орон
![](https://ublife-cdn-files.sgp1.cdn.digitaloceanspaces.com/files/19/848741e09067896485cba59613056d50.jpg)
2023 онд Энэтхэг улс хүн амынхаа тоогоор БНХАУ-ыг даван гарлаа. Энэтхэг 1,43 тэрбум хүн амтай, хүн ам нь нэмэгдсээр байгаа бол Хятадад эсрэгээрээ хүн ам цөөрч байна. Энэ бол Ази тивд удахгүй энэ улс манлайлна гэдгийн баталгаа юм.
2023 он хамгийн халуун он
![](https://ublife-cdn-files.sgp1.cdn.digitaloceanspaces.com/files/19/a1da9cb3a142a561a11969cf8fd8ab14.jpg)
Сүүлийн 125 мянган жилд байгаагүй халуун жил байсныг эрдэмтэд тооцоолон гаргасан. Хэт халуун байснаас ой хээрийн түймэр, ган гачиг, үер ээлж дараалан болж байлаа.
АНУ, БНХАУ-ын харилцаа хүйтрэв
![](https://ublife-cdn-files.sgp1.cdn.digitaloceanspaces.com/files/19/1d6bcb4813ea4d9a849b75f5b7c130c2.jpg)
Хоёрдугаар сард Хятадын агаарын бөмбөлгийг АНУ-ын нутаг дэвсгэр дээр унагаасан нь энэ жилийн хүйтрэлийн эхлэл байлаа. Төрийн нарийн бичгийн дарга Э.Блинкен зургаадугаар сард Хятадад айлчилсан ч АНУ Бээжингийн эсрэг худалдааны шинэ хориг арга хэмжээ авсан. Тайваний асуудалд хөндлөнгөөс оролцож болохгүй гэж АНУ анхааруулсан ч Ши Жиньпин Тайванийг нэгтгэх нь гарцаагүй зүйл гэж мэдэгдсэн. 11 пүгээр сард хоёр улсын тэргүүн нүүр тулгаран уулзсан ч харилцаа сайжирсангүй.