ОХУ-ын Буддын шашны тэргүүн, Хамба лам Дамба Аюшеев олон нийтийн сүлжээнд мазаалай баавгайг хамгаалан үржүүлэх талаар мэдэгдэл хийлээ.
Тэрээр сүсэгтэн олонд зориулсан Шинэ жилийн мэндчилгээндээ “Мазаалай баавгай бол говийн баавгай. Ийм баавгай дэлхийд ердөө 50 үлдсэн нь Монголд бий. Атас Богд, Цагаан Богд ууланд л амьдардаг. Дэлхийд говийн баавгай 20 мянган орчим байдаг бол хулсны баавгай 18 мянга байна. Харахаасаа өмнө би мазаалайг ийм хамгаалалтгүй, эмзэг гэж бодож байсангүй. Буриадын дацанд энэхүү дэлхийд ховордсон амьтныг үржүүлбэл сайн байна. Шинэ жилийн мэнд” гэж бичсэн байлаа.

Хамба лам өнгөрсөн оны 11 дүгээр сард чонотой тулалдаж байгаа сарлагны зураг оруулаад дацандаа сарлаг тэжээнэ гэж байсан билээ.