UBLife Logo
Спорт

Волейболын Дээд лигийн хагас шигшээ тоглолтууд Нэгдүгээр сарын 8-нд эхэлнэ

Волейболын Дээд лигийн хагас шигшээ тоглолтууд Нэгдүгээр сарын 8-нд эхэлнэ

Волейболын Үндэсний Дээд лигийн улирлын тоглолтууд өндөрлөж, аваргын төлөө өрсөлдөх дөрвөн багийн нэрс тодорсон. Эмэгтэйчүүдийн лигт аваргын цомыг хамгаалан тоглож буй "Хөвсгөл Эрчим" баг тойргийн тоглолтуудыг тэргүүлж, хагас шигшээд "Ховд Ижил Алтайн Барс" багтай оноолт таарав.

Харин нөгөө тоглолт "Тэнүүн-Огоо", "Хилчин" багуудын хооронд өрнөнө.

Эрэгтэйчүүдийн лигийг "Натур Мед Толун" баг тэргүүлж, "Тэнүүн Огоо"-той хагас шигшээд таарсан бол "Өмнөговь Шанх Транс", "Хасу Мегастарс" клубүүдийн хооронд тааварлашгүй, шилдэг өрсөлдөөн гарах нь ээ.

Та бүхэнд Нэгдүгээр сарын 8-нд Мөсөн Өргөөд явагдах хагас шигшээ тоглолтын хуваарийг хуваалцаж байна.

13:00 цагаас Хилчин VS Тэнүүн-Огоо

15:00 цагаас Натур Мед Толун VS Тэнүүн-Огоо

17:00 цагаас Хөвсгөл Эрчим VS Ховд Ижил Алтайн Барс 

19:00 цагаас Өмнөговь Шанх Транс Vs Хасу Мегастарс багууд тоглоно.

Сануулахад, Нэгдүгээр сарын 6-ны өдөр Мөсөн өргөөд Волейболын лигийн "Бүх оддын тоглолт" явагдана.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.