Казахстанаас төрсөн чөлөөт бөхийн цорын ганц дэлхийн аварга болох Ризабек Айтмуханы шагналын хур үргэлжилсээр байна. Дэлхийн аварга болоход нь улсаас түүнд 15 мянган ам.долларын шагнал өгснийг казахууд тун бага гэж голсон. Учир нь тусгаар тогтносон Казахстан улсын түүхэнд түүнээс өөр чөлөөт бөхийн дэлхийн аварга төрөөгүй юм.
“Хоёр дахь Хажимухан” гэж нэрлэгдээд байгаа Ризабек Айтмуханд Казахстаны бараг бүх муж бэлэг гардуулсан. Энэ удаад Актюбинск мужийн адуу үржүүлгийн газраас түүнд сүрэг адуу бэлэглэж байгаагаа зарлалаа.