UBLife Logo
Newsfeed

Хайрын тухай ярилцан, нэгнээ танин мэдэхэд туслах 40 асуулт

Г.Сүрэн
Г.Сүрэн
Хайрын тухай ярилцан, нэгнээ танин мэдэхэд туслах 40 асуулт

Та хайртай хүнийхээ дотоод ертөнцийг хэр сайн мэдэх вэ? Түүнийг сайн мэддэг гэж боддог ч дараах асуултуудын дагуу ярилцахад огт өөр хариулт хэлэх ч юм бил үү? Тэр хайрыг юу гэж боддог бол? Тэр хүнийг хайрлахдаа ямар зан араншин гаргадаг бол? 

Хайртай хүнтэйгээ харилцан яриа өрнүүлэн ярилцах нь та хоёрын харилцааг илүү гүн гүнзгий түвшинд аваачих болно. Шууд хариулахад хэцүү учраас хэн хэнд нь тав тухтай орчныг бүрдүүлж, сайн бодож хариулах, харилцан бодлоо хуваалцах хугацааг нэгэндээ олгох нь чухал юм шүү.

  1. Романтик харилцааны хамгийн чухал үнэт зүйл юу вэ? Хайртай хүн чинь чамд ямар үнэ цэнийг өгч байх хэрэгтэй вэ?

  2. Чи хүнд хайртай болсноо хэрхэн мэддэг вэ? 

  3. Надад хайртай гэдгээ хэзээ анх мэдэрсэн бэ? 

  4. Бүх төрлийн хайран дундаас романтик хайр хэр чухал вэ? 

  5. Хүнд хайртай болсон бол үүрд хайрлана гэдэгт итгэдэг үү? Эсвэл хайр тодорхой хугацааны дараа бүр мөсөн үгүй болох боломжтой юу? 

  6. Хэн нэгэнд дурлахдаа хамгийн түрүүнд юуг нь анзаардаг вэ?

  7. Хайрын юу нь чамд хамгийн ихээр айдас төрүүлдэг вэ? 

  8. Анхны харцаар дурлахад итгэдэг үү? 

  9. Анхны харцаар дурлаж байсан уу? 

  10. Хайр зүрх сэтгэлд чинь амар амгалан өгөх хэрэгтэй юү, эсвэл үргэлж шинэхэн догдлолоор дүүрэн байвал тэр жинхэнэ хайр уу? 

  11. Чиний бодлоор хайр юунаас болж үгүй болдог вэ? 

  12. Чи ямар шалтгааны улмаас хайртай хүндээ хайргүй болж байсан бэ? 

  13. Хүнд хайртай болох үедээ хүмүүс өөрчлөгддөг гэдэгт итгэдэг үү? 

  14. Хамтдаа өнгөрүүлсэн цаг хугацаанаас хайр шалтгаалдаг уу? Эсвэл хүнийг холоос ч хайрлах боломжтой юу?

  15. Хайртай болохын тулд, хайртай эсэхээ тодорхой мэдэхийн тулд чамд хэр их цаг хугацаа хэрэгтэй байдаг вэ? 

  16. Хайртай хүн чинь чамайг хуурч мэхэлбэл чи уучилж, өмнөх шигээ хайрлаж чадах уу? Эсвэл хайр чинь тэр мөчид алга болох уу? 

  17. Чиний хувьд юуг хууралтад тооцох вэ? Хууралтын дараа уучлаад мартах уу, эсвэл уучилсан ч мартахгүй байх уу? 

  18. Бие махбод болон сэтгэлийн хууралтын аль нь илүү муу вэ? 

  19. Хайр сэтгэлийн төлөө чи өөрийгөө өөрчилж чадах уу? 

  20. Хайрлах нь чухал уу, хайрлуулах нь чухал уу? Яагаад? 

  21. Олон жилийн турш хайртай хүнээ хайрласаар байх, нэгнээ гэх сэтгэлээ гал халуунаар нь авч явахын нууц нь чиний бодлоор юу вэ? 

  22. Хэсэгхэн зуур ч гал халуун, амьдралыг өөрчлөхүйц хайр дурлалыг хүсэх үү, эсвэл хамтдаа өтлөх эгэл энгийн хайрыг хүсэх үү? 

  23. Надтай хамт ирээдүйгээ хэрхэн төсөөлж байна? Бидний харилцаа нэгэн цаг хүрээд зогсоно гэвэл тэр нь юунаас шалтгаалах бол? 

  24. Гэр бүлийн чинь харилцаа чиний хайртай хүнтэйгээ харилцах харилцаанд нөлөөлсөн болов уу?

  25. Бага насандаа аав ээжтэйгээ ямар харилцаатай байсан нь хосын харилцаанд шууд нөлөөлдөг гэдэгт итгэдэг үү? 

  26. Хамгийн сайхан хайрыг бүтээж буй хосыг нэрлээч гэвэл чиний хувьд хэн байх вэ? Тэдний юу нь чамд үлгэр дуурайл үзүүлдэг вэ? 

  27. Өнгөрсөнд романтик харилцаатай байсан хүнтэйгээ найзууд болох боломжтой юу? 

  28. Эрүүл хосын харилцаа гэж чиний бодлоор юу вэ? 

  29. Секс чиний хувьд хэр чухал вэ? 

  30. Чиний хувьд сэтгэл зүрхээрээ ойлголцох нь чухал уу, эсвэл түүнд татагдах мэдрэмж чухал уу? 

  31. Чи өмнө нь хайртай хүнээ өөрийн чинь төлөө өөрчлөгдөнө гэдэгт найдаж хүлээж байсан уу? Тэр үнэхээр өөрчлөгдсөн үү? 

  32. Чи өмнө нь хайртай хүнийхээ төлөө өөрийгөө өөрчилж, өөрийнхөө хүсээгүй зүйлсийг хийж байсан уу? 

  33. Хайрыг таван үгээр тодорхойлооч? 

  34. Хайртай хүнийхээ өмнө эмзэг сул дорой талуудаа гаргахдаа чи санаа зовдог уу? Эсвэл энэ чанар байх ёстой зүйл үү? 

  35. Хайртай хүн чинь чамд хайргүй болсноо хэлэх, гэнэтхэн зай барих, холбоогоо таслах зэрэг үйлдэлд чи ямар хариу гаргах бол?

  36. Хайрын төлөө хийж байсан хамгийн галзуу зүйл чинь юу вэ? 

  37. Чи насан туршдаа нэг хүнтэй хамт байгаагаар өөрийгөө төсөөлдөг үү? 

  38. Чиний хайрын хэл юу вэ? Хамт байх, урмын үг сонсох, хүрэлцэх, туслах, бэлэг өгөх авах зэргээс чиний хувьд хамгийн чухал нь юу вэ? 

  39. "Би чамд хайртай" гэдэг үгийг хайртай хүндээ боломжтой бүх үедээ хэлэх хэрэгтэй юү, эсвэл цөөхөн байх тусмаа үнэн үү? 

  40. Надаас/ хайртай хүнээсээ чиний ямар зан араншныг ойлгоосой гэж хүсдэг вэ? Чиний бухимдалтай үед би яаж хандах хэрэгтэй вэ? Чи надаас зайгаа авбал би юу хийх хэрэгтэй вэ?

Illustrations: Brian Rea

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
5
1
0
0
0
3

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ЗОЧИН\3.0.100.182
Энэ 7 хоногийн онцлох эвентүүд: Хамгийн том хүүхдийн наадам, Саксофоны гайхамшиг, Зуны зугаа +

Энэ 7 хоногийн онцлох эвентүүд: Хамгийн том хүүхдийн наадам, Саксофоны гайхамшиг, Зуны зугаа +

Нарлаг сайхан шинэ 7 хоногийн мэндийг хүргэе! Ингээд та бүхэндээ энэ долоо хоногт зарлагдсан шинэхэн эвент, хөгжмийн тоглолт, спортын тэмцээн, төрөл бүрийн бүтээлч өдөрлөгүүдийг танилцуулъя.

“Огцрох амархан“ жагсаалын үеэр олны хайрыг татсан 17 үйл явдал

“Огцрох амархан“ жагсаалын үеэр олны хайрыг татсан 17 үйл явдал

Жагсаал өдөр бүр үргэлжилж байгаа бөгөөд залуусын дуу хоолойгоо хүргэж буй арга барил, жагсаалын хэлбэрийг харахад бид тэмцэж, дуу хоолойгоо хүргэж чаддаг болж, бас нэгнээ ойлгож, хамгаалдаг болжээ гэдгийг харж болмоор.