Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Барилга байгууламжийн төлөв байдлыг дүгнэж байна

Та хүсвэл амьдарч буй орон сууц, өмчилж эзэмшиж буй барилгынхаа дүгнэлтийг гаргуулж болно.


Барилгын салбарын хяналтыг нийслэл хотын нутаг дэвсгэрт хэрэгжүүлэгч Хотын стандарт, хяналтын газар барилга, байгууламжийн төлөв байдалд дүгнэлт гаргадаг. Барилгын тухай хууль болон Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдлын тухай хуульд заасны дагуу барилга өмчлөгч, эзэмшигч нь барилгын техникийн хяналт хэрэгжүүлэгч байгууллагаар дүгнэлт гаргуулах эрхтэй байдаг. Үүнийг үндэслэн тус байгууллагаас дараах тохиолдолд барилгын төлөв байдлын дүгнэлт гаргадаг. Тодруулбал,

  1. Орон сууцны байшингийн дээвэр, цахилгаан шат зэрэгт их засвар хийх үед их хэмжээний хөрөнгө шаардагдаж буй бол
  2. Барилга байгууламжийн төлөв байдалд дүгнэлт гаргуулах бол
  3. Барилга байгууламжид ан цав, цууралт үүсэх зэрэг ноцтой эвдрэл, гэмтэл гарсан тохиолдолд дүгнэлт гаргуулах шаардлагатай.

Дээрх тохиолдолд хамаарах иргэн, ААН байгууллагаас ирүүлсэн хүсэлтийг үндэслэн барилгын техникийн Улсын байцаагч барилгын техникийн ашиглалт, орон сууцны зориулалт төлөвлөлтийн байдал, зураг төслийн дагуу хийгдсэн эсэх, хот төлөвлөлт болон барилга байгууламжийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөлт дээр дараах бичиг баримтын шаардлагаар хянан үзэж дүгнэлт гаргана. Үүнд:

  1. Хүсэлт (Тухайн зориулалт хүсэлтийн мэдээллийг дэлгэрэнгүй тусгана)
  2. Тухайн барилга, байгууламжийн зураг төсөл (зураг төсөл байхгүй тохиолдолд Үндэсний төв архиваас хуулбарыг авч хавсаргана)
  3. Барилга байгууламжийн хувийн хэргийн хуулбар (Барилга, Хот байгуулалтын сайдын 180 дугаартай “Барилга байгууламжийн хувийн хэрэг хөтлөх журам батлах тухай” тушаалын дагуу хөтөлсөн байх)
  4. Улсын комиссын байнгын ашиглалтад хүлээн авсан актын хуулбар (барилга, байгууламжийн төрөл, даац, хийц, бүтээцийн мэдээлэл бүхий)
  5. Барилга байгууламжийн тухайн үеийн фото зураг (гадна болон дотор)
  6. Эрх бүхий байгууллагаас олгосон холбогдох зөвшөөрөл
  7. Тухайн объект ашиглагч байгууллагаас тайлбар бүхий албан бичиг (СӨХ гэх мэт)
  8. Бусад баримт бичиг (шаардлагатай тохиолдолд Улсын байцаагч нэмэлтээр гаргуулах) зэрэг багтах юм.

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
3 өдрийн өмнө
Жүжигчин И Бёнхон, И Мин Жон нар цахим орчинд анх удаа охиныхоо зургийг нийтлэв
холбоотой мэдээ
1
2024.03.29
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмнэ
2
2024.03.18
Метроны зөвлөх үйлчилгээний тендерт 20 компани оролцож, саналаа ирүүлсэн байна
3
2024.02.29
Улаанбаатар хотод метро байгуулах олон улсын нээлттэй тендер зарлалаа
санал болгох
1
12 цагийн өмнө
Мөнхийн азгүй хүмүүст байдаг 5 шинж
2
Өчигдөр
"Met Gala 2024" улаан хивсний ёслолын хамгийн үзэсгэлэнтэй 39 зочдын дүр төрх
3
3 өдрийн өмнө
XAOS экспериментал хөгжим, дүрслэх урлагийн фестивалийг зорих 9 шалтгаан

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.