ОХУ-ын Буддын шашинтны тэргүүн Хамба лам Дамба Аюшеев Буриадын Иволгин дацанд Цагаан сарын бэлтгэл хэрхэн хийгдэж байгаа талаар ярилаа.

Хамба ламтан “Бид хэвийн боовоо бэлтгэж байгаа. Энэ боовны хэлбэр хүний чихтэй ижил байх ёстой, яг л Буддагийн чих шиг. Учир нь баярын ширээний ард хүмүүс тэдний яриаг Буддын шавь нар сонсож байгаа гэдгийг ойлгоод ухаалаг, зөв яриа өрнүүлэх ёстой юм. Сүүлийн үед манай ах дүү Халх монголчууд боовоо бөөнөөр нь үйлдвэрлэдэг болсон учир хэвийн боов нь өө сэвгүй сайхан, хавтгай хэлбэртэй болоод байгаа. Үүнээс болоод хүмүүс ширээний ард суухдаа нэг нэгнээ сонсохгүй, ойлгохгүй, маргалддаг болж байна. Би энэ талаар хэдэн монгол ламд хэлсэн” гэж телеграмм сувагтаа бичжээ.