UBLife Logo
-

“СЭНГҮР WHITE”-ийн тухай мэдвэл зохих 9 чухал баримт

“СЭНГҮР WHITE”-ийн тухай мэдвэл зохих 9 чухал баримт

 

1.

Дэлхийн шилдэг шар айргуудыг шалгаруулдаг “World Beer Awards 2016” олон улсын наадмаас “СЭНГҮР WHITE” брэнд “МОНГОЛ УЛСЫН ШИЛДЭГ ШАР АЙРАГ”-аар шалгарчээ. 

2.

“СЭНГҮР WHITE” бол Монголын хамгийн анхны цагаан шар айраг юм. 

3.

Улаан буудайн шар айраг нь шар айргийн эх орон Герман улсаас гаралтай. Тус улсад энэ төрлийн шар айргийг “Weiss beer” буюу Цагаан шар айраг гэж нэрлэдэг. "СЭНГҮР" брэнд шинэ төрөл болох улаан буудайн шар айргаа White/Цагаан хэмээн нэрийдсэн нь ийм учиртай.

 

4.

Бидний мэдэх энгийн цайвар (лагер) шар айрагт арвайн соёолж, зөрөг цэцэг ордог бол цагаан шар айргийн орцонд нэмэлтээр улаан буудай гэх өвөрмөц, харьцангуй үнэтэй түүхий эд гол үүрэгтэй. 

5

СЭНГҮР WHITE улаан буудайн шар айраг нь шүүлтүүргүй мэт бүүдгэр өнгөтэй, энгийн шар айргаас илүү өтгөн, жүржийн өвөрмөц амттай юм.

6. 

Дэлхий дахинд энэ төрлийн шар айраг харьцангуй өндөр үнэтэй байдаг. Харин "Сэнгүр White"-ийг дотоодын улаан буудайгаар эх орондоо үйлдвэрлэдэг учраас маш боломжийн үнээр худалддаг. 

7. 

СЭНГҮР WHITE шар айраг нь 2015 оны 11 сард худалдаанд гарсан цагаасаа хэрэглэгчдийн таашаалд нийцэж, зах зээлд хэдийнэ өндөр эрэлттэй шар айргийн нэг болсон. 

8. 

Дэлхийн бүх шар айраг үйлдвэрлэгчдэд нээлттэй “World Beer Awards” наадамд шар айргийн нэр, шошгыг харуулалгүйгээр, зөвхөн амтлах зарчмаар амт чанараар нь өрсөлдүүлдэг. Тус наадам өдгөө 10 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа олон улсын хэмжээнд маш нэр хүндтэй наадам.

 

9. 

"World Beer Awards"-ийн шүүгчдийн зөвлөл "СЭНГҮР WHITE" шар айрагны тухай “Уг шар айраг нь шүүлтүүргүй мэт бүүдгэр өнгөтэй, алтан шаргал хөөстэй, зөрөг цэцэг, жүрж жимсний анхилам сайхан үнэртэй. Өөрийн гэсэн өвөрмөц сайхан амттай бөгөөд энэ нь амсангуут мэдрэгдэж байна. Ялангуяа жүржийн амт нь аманд удаан үлдэж сайхан мэдрэмжийг төрүүлж чадаж байна” гэж тодорхойлжээ. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.