Дэлхий нийт өнгөрөгч гэгээн валентины баярыг зөвхөн романтик байдлаар бус олон өнгө төрхөөр үзэл бодлоо илэрхийлэн тэмдэглэсэн байна. Тухайлбал Ром улсад хүмүүс улаан хар өнгийн цамц өмсөж охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоохыг уриалан жагссан бол Кени улсын нийслэл Найроби хотод эмэгтэйчүүд “Харанхуй Валентин” арга хэмжээ зохион байгуулж лаа, цэцэг барин амиа алдсан 16 цагдаа эмэгтэйд хүндэтгэл үзүүлжээ. Ингээд та бүхэндээ лхагва гаригт буюу өнгөрсөн Гэгээн Валентины өдөр дэлхийн өнцөг булан бүрд хэрхэн тэмдэглэснийг гэрэл зургаар хүргэж байна.
Вашингтон хот Цагаан ордны өмнө байрлах Гэгээн Валентины өдөрт зориулсан гоёл чимэглэлүүд
Галифакс муж шуурганы дараах шороон дээр бичигдсэн хайрын зурвас
Турк улсын Истанбул хотод Гэгээн Валентины баяраар нэгэн эр зүрхэн хэлбэртэй бөмбөлөг зарж байна.
Ром хотод эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоохыг уриалж буй охид.
Кени улсын Найроби хотод эмэгтэйчүүд “Харанхуй Валентин” арга хэмжээ зохион байгуулж лаа, цэцэг барин амиа алдсан 16 цагдаа эмэгтэйд хүндэтгэл үзүүлж байна.
Индонезийн Төв Ява мужийн Соло дахь Гэгээн Валентины өдөр ерөнхийлөгчийн болон хууль тогтоох сонгуулийн санал тоолох үеэр сонгуулийн ажилтан саналын хуудас үзүүлж байна.
Индонезийн Төв Ява мужийн Соло дахь сонгуулийн үеэр Гэгээн Валентины өдөр нэгэн эр сонгуульд саналаа өгсөн гэдгээ батлан бэхтэй хуруугаа харуулж байна.
Румын улсын Бухарест хотод болсон Гэгээн Валентины баярын арга хэмжээний үеэр үнсэлцэж буй хосууд.
Парист Гэгээн Валентины өдрөөр Эйфелийн цамхгийн өмнө гэрэл зурагчинд зургаа авхуулж буй хосууд.
Лондонд Валентины баяраар хосууд зургаа татуулж байна.
"Таймс талбай дахь хайр" арга хэмжээний үеэр гэрлэх саналыг нь хүлээн авсанд баярлан эхнэрээ үнсэж буй Жастин Шэйди.
ОХУ-ын Санкт-Петербург хотод Гэгээн Валентины өдрөөр зочид буудлын өрөөнд гэрэл ассан зүрхний өмнө селфи зургаа авхуулж буй хосууд.
Румын улсын Бухарест хотод "Үхэл биднийг салгах хүртэл" хэмээх бүтээлийг харж буй хүүхдүүд
Туркийн Истанбул хотод Валентины баяраар Босфорын хажууд тэврэлдэж буй хосууд