Хүнийг унтаж байхад уураг тархи амарч, дараах өдрийн ажлын энерги хуримтлагдахад бэлтгэгдэж байдаг. Хэрэв чанартай нойр авч чадахгүй бол тархи амрахгүй байх, дархлаа муудах, сэтгэл санаагаар унах гэх мэт сөрөг нөлөөтэй. Гэхдээ нойргүйдлээс болж тогтмол нойрны эм уух нь хүний эрүүл мэндэд тийм ч сайн биш бөгөөд эмч нар ихэнхдээ байгалийн гаралтай, мелатонин дааврыг өдөөх хүнс хэрэглэхийг зөвлөдөг. Эдгээр 11 хүнсний найрлагад нойрыг дэмжих мелатонин, дархлаа сэргээх шим тэжээлүүд, олон төрлийн витамин агуулагдсан байдаг тул сайн нойр авахад эергээр нөлөөлдөг байна.
1. Бүйлс буюу алмонд самар
Бүйлс самар нь эслэг, витамин Б, магнигаар баялаг юм. Хүний биед магни дутагдсанаар нойргүйдэлд амархан өртөх боломжтой. Тийм ч учраас бүйлс самрыг тогтмол хэрэглэх нь чихрийн шижин, зүрхний өвчин зэргээр өвчлөх магадлалыг бууруулдаг байна. Мөн бүйлс самарт нойрны даавар мелатонин агуулагддаг бөгөөд унтахаасаа өмнө бүйлс самар идсэнээр таны тархинд унтах цаг боллоо гэсэн дохиог өгөх болно. Гэхдээ бүйлс самарт илчлэг өндөр агуулагддаг тул 3-аас дөрвөн ширхгийг идэхэд л хангалттай байдаг байна. Мөн судалгаагаар харханд 400 миллиграм бүйлсний хандыг уулгахад өмнөхөөсөө илүү гүн нойрссон болохыг тогтоожээ.
2. Цацагт хяруулын мах
Цацагт хяруулын мах нь рибофлавин, фосфор, селен зэрэг шим тэжээлийг агуулдаг бөгөөд мөн триптофан амин хүчил агуулдаг. Триптофан амин хүчил нь мелатонин дааврыг нэмэгдүүлж биед нойрмоглох, нозоорох сэдлийг өдөөдөг амин хүчил юм. Мөн цацагт хяруулын маханд агуулагдах уураг нь ядаргаа тайлах ашиг тустай байдаг байна. Унтахаас 2 цагийн өмнө бага зэрэг уураглаг хүнс хэрэглэх нь нойрны чанарт нөлөөлж шөнө сэрэхийг багасгадаг. Иймд цацагт хяруулын махыг оройн хоолондоо хэрэглэх нь зохистой юм.
3. Балжингармын цай

Балжингарам цэцэг нь флавоны агууламжаараа алдартай. Флавонууд нь хорт хавдар, зүрхний өвчин зэрэг архаг өвчний үрэвслийг бууруулдаг антиоксидант юм. Нэмж дурдахад балжингарам нь нойрны чанарыг сайжруулахад нэн тустай бөгөөд 2017 онд ахмад настнуудад хийсэн судалгаагаар 4 долоо хоногийн турш өдөрт 2 удаа 400 миллиграм балжингармын ханд уудаг хүмүүсийн нойрны чанар мэдэгдэхүйц сайжирсан байна.
4. Киви
Киви нь илчлэг багатай тэжээллэг жимс бөгөөд хлострений хэмжээ бууруулах, үрэвслийг намдаах, дархлаа дэмжих ашиг тустай. Мөн кивинд серотонины агууламж өндөр агуулагддаг. Серотонин нь нойрны мөчлөгийг зохицуулахад тусалдаг тархины даавар юм.
5.Интоорын өтгөрүүлсэн шүүс
Интоор жимсний өтгөрүүлсэн шүүсэнд магнийн фосфор, калигаас гадна их хэмжээний мелатонин агуулагддаг. Унтахаасаа өмнө усаар шингэлж 150 миллитерийг уухыг зөвлөж байна. Үр дүнг нь та харах болно.
6. Загас

Загасны мах нь Д витамин, омегагаар баялаг юм. Д амин дэм, омега нь зорх судасны өвчнөөс хамгаалж, тархины эрүүл мэндийг сайжруулан бат бөх нойрсоход тусалдаг.
7. Хушга

Хушга нь мөн мелатонин, омегагаар баялаг бөгөөд хлострериний хэмжээг бууруулах ашиг тустай юм. Хушга нойрыг сайжруулдаг тухай хулгана дээр хийсэн туршилтаар тогтоожээ.
8. Цагаан будаа
Цагаан будаа нь нүүрс усаар баялаг хүнс бөгөөд олон оронд гол хүнсний бүтээгдэхүүнээр ашиглагддаг үр тариа билээ. Унтахаасаа дор хаяж 1 цагийн өмнө цагаан будаа идэх нь нойрны чанарыг сайжруулахад тустай гэж эртний судалгаагаар баталсан.
9.Сүүн бүтээгдэхүүн
Сүү сүүн бүтээгдэхүүн нь триптофаны агууламж өндөртэй байдаг. Унтахын өмнө аяга сүүг ууснаар тайвшрах үр нөлөөтэй.
10.Гадил

Гадил нь магнигаар баялаг бөгөөд энэ нь таныг сайн нойрсоход тусална.
11.Овьёос

Будаатай адил овьёос нь нүүрс ус, эслэгээр баян бөгөөд унтахын өмнө хэрэглэвэл нойр хүргэхэд тустай.
