UBLife Logo
Newsfeed

Долоо хоногийн зурхай (2024.02.19-02.25)

Ub.life
Ub.life
Долоо хоногийн зурхай (2024.02.19-02.25)

Бид долоо хоногийн зурхайгаараа таны амьдралын өсөлт, хөгжилт, чухал үйл явдлуудын талаар гараг эрхэс юу гэж байгаа талаар хүргэж байна. Таныг энэ долоо хоногт ямар үйл явдал хүлээж байгаа бол?

Хонь

Хонины ордныхон энэ долоо хоногт ажил мэргэжилдээ түлхүү анхаарал хандуулах болно. Илүү цагаар ажиллах, шинэ албан тушаалд очих гэх мэт ажил хэрэгтэй холбоотой олон боломжууд гарч ирнэ. Бизнесийн талаар хэлэлцээр хийх, гэрээ байгуулахад нэн тохиромжтой. Амралтын өдрийн хувьд ая тухтай өнгөрнө. Хотоос гарах, ойрын аялал төлөвлөхөд тохиромжтой. Харилцаа холбоон дээр ээжтэйгээ ямар нэг сэдвээр маргалдахаас болгоомжлоорой. Асуудалд айван тэвчээртэй хандаарай. Хайр дурлалын хувьд хосуудын хооронд сайхан дотно ярилцлага өрнөх төлөвтэй, Ганц бие хүмүүсийн хувьд онцын өөрчлөлтгүй тогтвортой хэвийн өнгөрөх болно. Эрүүл мэндийн хувьд эрч хүчтэй эрүүл байх бөгөөд долоо хоногийн турш таны энергийн түвшин өндөр байх төлөвтэй байна.

Үхэр

Үхрийн ордныхон энэ долоо хоногт урт хугацааны зорилгоо шинээр төлөвлөх болно. Хийж буй ажлаа солих, үр өгөөжөө өгөх шинэ ажлын эх үүсвэрийг судлахад анхаарлаа төвлөрүүлэх болно. Мөнгө санхүүгийн хувьд бооцоо тавих зүйлээс татгалзаарай. Алдагдал хүлээж магадгүй. Үхрийн ордныхон энэ долоо хоногт аялалд гарахад нэн тохиромжтой. Учир нь аялал таны нүдийг нээж, шинэ боломжийг харахад тань туслах болно.Хайр дурлалын хувьд та итгэлтэй харилцааг эхлүүлж болохуйц шинэ хүнтэй танилцана. Эрүүл мэндийн хувьд сайн байна. Даарахаас сэргийлээрэй.

Ихэр

Ихрийн ордныхон энэ долоо хоногт санхүүгийн ашиг орлого олоход тааламжтай байх болно. Гэхдээ ирээдүйд танд сөргөөр нөлөөлж болзошгүй эрсдэлтэй зүйлд хөрөнгө оруулахаас татгалзаарай. Энэ долоо хоногт алба үүргээс тань танд хариуцлагатай ажил хүлээлгэж магадгүй. Тэрхүү ажил нь алсдаа таны карьерт сайнаар нөлөөлөх магадлалтай тул татгалзалгүй хүлээж авахыг гараг эрхэс сануулж байна. Хувийн амьдралын хувьд хосоосоо илүүтэй та хоёрын харилцаанд зөвлөгөө өгөх гуравдагч этгээдтэй зөрчилдөж магадгүй. Эрүүл мэндийн хувьд толгой өвдөх магадлалтай. Иймд сайн унтаж амраарай. 

Мэлхий

Энэ долоо хоног мэлхийн ордынхныхонд зориулагдсан гэлтэй супер дүпер байх нь ээ. Та бүхэн энэ долоо хоногт ажил мэргэжил болон хувийн амьдралын хувьд өсөж хөгжих болно мөн таны зан чанарт эерэг өөрчлөлт гарах төдийгүй тууштай байдлын тань  үр дүн гарах болно. Санхүүгийн хувьд тогтвортой байх болно. Хувийн амьдралын хувьд таны дур булаам байдал нэмэгдэж, эргэн тойрныхоо хүмүүсийг өөртөө татах болно. Гэхдээ бардам зан гаргахаас болгоомжлоорой. Энэ долоо хоногт таны эрүүл мэнд сайн байх болно. Та бага зэрэг залхуурч магадгүй гэхдээ зүгээр дээ хааяа залхуурах тийм ч том асуудал биш.

Арслан

Энэ долоо хоногт та амьдралынхаа бүхий л салбарт амжилттай ажиллах болно. Хэрэв уншигч та шалгалтад бэлдэж буй оюутан, сурагч бол гариг эрхэс та бүхэнд санаа зовохгүй байхыг зөвлөлөө. Аз таны талд байна арслангуудаа! Энэ долоо хоногт бизнес эрхэлдэг хүмүүс санхүүгийн байдлаа сайжруулахад тустай чухал хэлэлцээр хийж магадгүй. Зарим нэгний чинь хувьд амьдралын хэв маягаас шалтгаалан санхүүгийн зардал ихсэж магадгүй. Харилцааны хувьд оффисын уур амьсгал сайхан байх бөгөөд та ахимаг настнуудтай сайн харилцаатай байх болно. Эрүүл мэндийн хувьд шинэ дадал зуршлыг өөртөө бий болгоход таатай долоо хоног байх болно. Спортоор хичээллэх, хоолны дэглэм эхлүүлэхэд тааламжтай. Хувийн амьдралын хувьд хосуудын харилцааг бэхжүүлэх үйл явдал тохионо. Та ямар ч төрлийн сэтгэлийн дарамтаас хол байж өөрийгөө хайрлаарай. 

Охин

Охины ордныхон энэ долоо хоногт өөрийгөө аль болох сайн илэрхийлэх, аз жаргалтай байхад анхаарлаа хандуулаарай. Энэ долоо хоногт та маш бүтээлч байх болно. Бүтээлч сэтгэлгээ, ойлголтоороо та бүх саад бэрхшээлийг даван туулж чадна. Амралтын өдрүүдэд та удаан хугацаагаар үргэлжлүүлэх шинэ хоббигоо нээн илрүүлэх болно. Хувийн амьдралын хувьд амралтын өдрүүдээр харилцаагаа бэхжүүлэх, хамтдаа хөгжилтэй байх боломж гарч ирнэ. Эрүүл мэндийн хувьд таны биеийн болон сэтгэцийн эрүүл мэнд хэвийн байх болно. Энергийн түвшин хэвийн хэмжээнээс өндөр байх болно.

Жинлүүр

Энэ долоо хоногт жинлүүрийн ордныхон амьдрах орчин, амьдралын хэв маягтаа өөрчлөлт хийхийг хүсэх болно. Та магадгүй байрандаа засвар хийх, өрөөгөө шинэчлэх талаар төлөвлөгөө гаргаж магадгүй. Эсвэл хөрөнгө оруулалт хийх, шинэ үл хөдлөх хөрөнгө худалдаж авах талаар бодох болно. Хүн хоорондын харилцааны хувьд ээжтэйгээ багахан муудалцаж магадгүй. Гэхдээ ерөнхий гэр бүлийн уур амьсгал тайван байна. Оффис дээр ажлын дарамт нэмэгдэж магадгүй. Энэ нь таны өдөр тутмын хэвшилд сөргөөр нөлөөлнө. Тэд танд шинэ үүрэг оноож магадгүй. Хувийн амьдралын хувьд ажлын дарамт, сэтгэлийн дарамтаас үл хамааран хамтрагчтайгаа сайхан харилцаатай байх болно. Ганц бие хүмүүсийн хувьд энэ долоо хоногт болзоонд явахаас зайлсхийгээрэй. Эрүүл мэндийн хувьд таны биеийн болон сэтгэцийн эрүүл мэнд хэвийн байх болно. Энергийн хувьд ч сайн байх болно.

Хилэнц

Хилэнцийн ордныхон энэ долоо хоногт боловсролын салбарт амжилтад хүрэх болно. Оюуны чадвар өндөр хилэнцийнхэн хичээл сурлага, ажил гээд бүхий л салбарт амжилт гаргана. Хэрэв та энэ долоо хоногт шалгалт өгөх бол бүрэн итгэлтэй байж болно. Учир нь таны өмнөх хичээл зүтгэл энэ долоо хоногт эерэг үр дүн авчрахыг гараг эрхэс дуулгаж байна. Хувийн амьдралын хувьд таны харилцаа эергээр эргэх болно. Мөн энэ долоо хоногт хамтрагчтайгаа богино аялал хийхэд тохиромжтой. Эрүүл мэндийн хувьд таны биеийн болон сэтгэцийн эрүүл мэнд хэвийн байх болно мөн энергийн түвшин өндөр байх болно.

Нум

Нумын ордныхон энэ долоо хоногт санхүү, хувийн амьдралдаа илүү анхаарал хандуулна. Та санхүүгийн тогтвортой байдлыг эрхэмлэн, хөрөнгө оруулалт хийхийг хичээх болно. Энэ хугацаанд хэн нэгэнд мөнгө зээлэх хэрэггүй. Хэрэв та хэн нэгэнд зайлшгүй зээл өгөхөөр болбол гэрээ хэлэлцүүлэг хийгээрэй. Хүн хоорондын харилцаан дээр та хэт өөрийн үзэл бодолдоо үнэнч зөрүүд, бардам байхаас сэргийлээрэй. Мөн ахмадууд болон хамт ажиллагсдынхаа эерэг талыг харахыг хичээгээрэй, эс тэгвээс оффисын орчин сөрөг болж магадгүй юм. Хувийн амьдралын хувьд таны харилцаанд харилцан ойлголцол дутагдаж магадгүй. Эрүүл мэндийн хувьд таны бие махбодын болон сэтгэцийн эрүүл мэнд хэвийн байх болно.

Матар

Энэ долоо хоногт таны зан чанар маш сэтгэл татам байх болно. Та хамт ажиллагсдынхаа дунд манлайлагч болж гарч ирнэ. Мөн таны зохион байгуулах чадвар маш сайн байх болно. Амралтын өдрүүдээр та өөртөө анхаарал тавихыг урьтал болгох бөгөөд хувийн амьдралаа хэрхэн сайжруулах талаар илүү их анхаарал хандуулах төлөвтэй байна. Та юу ч хийсэн, хийхийг хүссэн бүх зүйл сэтгэл санааны дарамтгүйгээр бүтнэ. Гэхдээ өөртөө хэт их итгэлтэй байхаас болгоомжлохыг гараг эрхэс зөвлөж байна. Хувийн амьдралын хувьд хамтрагчтайгаа маргаж магадгүй. Үүнээс гадна гэр бүлийн хэн нэгэнтэй зарим асуудлаар маргаж болзошгүй. Ганц бие матруудын хувьд энэ долоо хоногт шинэ харилцаа эхлүүлэхээс зайлсхийхийг зөвлөж байна. Эрүүл мэндийн хувьд бага зэрэг толгой өвдөж, нүд чилж магадгүй. Иймд шөнийн нойроо сайн аваарай. 

Хумх

Хумхын ордны хүмүүс энэ долоо хоногт ажил хэргийн тал дээр бага зэрэг стресст орж магадгүй юм. Энэ долоо хоногийн эхээр төлөвлөгөө таны хүссэнээр бүтэхгүй байгаа мэт санагдаж магадгүй. Иймд сэтгэл зүйдээ анхааран өөрийгөө тэнцвэртэй байлгах тал дээр түлхүү анхаараарай. Мөн та аливаа маргаанаас зайлсхийн аль болох тайван байгаарай. Хувийн амьдралын тухайд та өөрийн мэдрэмжээ илэрхийлж, хамтрагчтайгаа ярилцах хэрэгтэй. Хамтрагч тань  асуудлыг анхааралтай сонсож харилцааны асуудлаа засахыг хичээх болно. Эрүүл мэндийн хувьд таны бие махбодын болон сэтгэцийн эрүүл мэнд хэвийн байх болно.

Загас

Загасны ордныхон энэ долоо хоногт нийгмийн харилцааны тал дээр илүү анхаарна. Энэ долоо хоногт та ажил мэргэжлийнхээ үр шимийг хүртэх төдийгүй олон төрлийн  үйл ажиллагаанд оролцох болно. Хүн хоорондын харилцаа таатай байх бөгөөд таны дээд албан тушаалтнууд танд таатай хандах болно. Энэ нь таны өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх болно. Энэ боломжийг ашиглаад албан тушаал ахих эсвэл цалингаа өсгөх талаар ярилцвал амархан бүтэх боломжтой байгааг гариг эрхэс сануулж байна. Хувийн амьдралын хувьд энэ долоо хоног маш тааламжтай байх болно. Ганц бие хүмүүс найз нөхдийн холбоос дундаас хосоо олох боломжтой байна. Таны эрүүл мэнд тогтвортой байх ч долоо хоногийн дундуур дархлаа бага зэрэг унаж магадгүй иймд дархлаа сэргээх хүнс хэрэглээрэй.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.