UBLife Logo
Сэтгэл судлал

Сэтгэл санаа нь ямагт тогтворгүй байдаг хүмүүст илэрдэг 10 шинж

Сэтгэл санаа нь ямагт тогтворгүй байдаг хүмүүст илэрдэг 10 шинж

"Mood Swings" буюу сэтгэл хөдлөлийн тогтворгүй байдалд автдаг, үүнээсээ гарч чадахгүй, хянахад бэрх байгаа хүмүүст л төрдөг мэдрэмжийг сонирхуулж байна. Мэдээж хүн болгонд сэтгэл хөдлөлөө удирдахад бэрх ийм үе тохиодог ч байнга ийм байдалтай байх нь зүгээр болгохын тулд хичээл зүтгэл шаардана гэсэн үг юм.1. Та дөнгөж хэдхэн минутын өмнө л дэлхийн хамгийн жаргалтай хүн байсан. Гэвч одоо та бүх зүйлд урам хугарч, уйлахад бэлэн, бүр байгаа газраасаа холын хол явмаар санагддаг.2. Та өөрийн үнэ цэнийг анзаарах сөхөөгүй болдог. Та мэдрэмждээ хэт захирагдсаар сүүлдээ чухал, гүн гүнзгий мэдрэмжүүдээс холдох нь бий.

3. Хүмүүс таныг буруугаар ойлгодог. Тэд таны энэ байдлыг ойлгохгүйгээр олон ааштай, маягтай, учир нь олдохгүй хүн хэмээн үзэж, холбоогоо таслах нь ч бий. Харин танд ердөө юу болсныг асууж, ойлгох хүн л хэрэгтэй байдаг.4. Та өөрөө ч хүсдэггүй боловч ямар нэгэн зүйлд хэт их санаа зовох, айж түгших мэдрэмжид автсан байдаг. Аливаа зүйл болохоос ч өмнө сандраад, өөрийн тогтвортой байдлыг үгүй хийх нь бий.5. Та хэн нэгэнд уурласан ч амархан мартдаг. Бас гунигласан ч түүнээсээ салах нь хурдан. Гэхдээ үүнийг хүмүүс ойлгож хүлээж авахгүй тохиолдолд хуучин гунигтай, бараан байдалдаа улам шигддэг.

6. Нэг л үйлдэл, нэг л дуу, нэг л энгийн зүйл таныг тэр чигт нь өөрчилж чадна. Зүгээр явж байтал нэг бороон дусал хацар дээр дусахад, нэг дуу гэнэтхэн машины хөгжмөөр явж байхад, ганцхан өгүүлбэр бичсэн пост хараад та эргэж буцалтгүй өөр мэдрэмжид автдаг.7. Та бусдад хүйтэн хөндий, хойш суусан хүн шиг харагддаг байх талтай. Гэхдээ энэ нь өөрийгөө хянах гэж оролдож буйн илрэл гэдгийг хүмүүс мэддэггүй.8. Танд хэрэгтэй зүйл бол амар амгалан, тайван амьдрал. Та үүнд ч мөн тэмүүлдэг.

9. Огцом түргэн ааш гаргаж, гэнэтхэн өөрчлөгдсөнийхөө төлөө та дараа нь ихээр харамсдаг.10. Та үүнийг болиулах аргагүй гэж үү хэмээн зовж шаналж байсан удаатай. Гэхдээ үүнд маш олон шалтгаан байдаг. Эрүүл мэндийн байдал, дадал зуршил, стресс  гэх мэт. Та учир шалтгаанаа олж мэдэн, аажим аажмаар өөрийгөө энэ байдлаас холдуулж, сэтгэлээ хянаж сурах боломжтой.Үүнд:Амьдралын дадал зуршил, хэвшлээ өөрчлөхХорт зуршлаа хаяхБясалгал, йогт явахЧихэр, спирт,  кофеин хэмжээг багасгахСайн унтаж амрахДасгал хийхХоолны дэглэм өөрчлөх зэрэг нэмэр болох болно.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
2
0
2
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.