UBLife Logo
Кино

"ZURA III Цэвэрлэгээ" киног үзэхээс өмнө таны мэдвэл зохих сонирхолтой баримтууд

"ZURA III Цэвэрлэгээ" киног үзэхээс өмнө таны мэдвэл зохих сонирхолтой баримтууд

1. ZURA уран сайхны киноны хувьд өмнө нь ZURA (2019), ZURA II Цурам ажиллагаа (2022) нэртэйгээр 2 анги хийгдэж байсан бол гуравдугаар анги энэ сарын 7-нд ZURA III Цэвэрлэгээ нэртэйгээр эргэн ирж байна.

2. ZURA гэх үгний утга нь сайн сайхны төлөөх “дайчид” гэсэн утгатай санскрит үг юм. Сонирхолтой нь Монгол улсад “ЗУРА” гэсэн нэртэй 23 хүн байдаг.

3. ZURA III Цэвэрлэгээ кинон дээр өмнөх ангийн дүрүүд эргэн ирэх бөгөөд трейлер дээр харагдсанаар Зура киноны Ганзориг /Тамир/, Галбадрах /Төмөрхуяг/ нар болон ZURA II "Цурам ажиллагаа" киноны Эрхэс /Алтаншагай/, Галзуу Ганаа /Барслхагва/ гэх дүрүүд яг тухайн анги дээрх дүрээрээ тоглогдохоор болсон байна.

4. Фантастик продакшны дийлэнх жүжигчид эхний хоёр ангид ямар нэгэн байдлаар кинонд дүр бүтээсэн байдаг бол Баярбат, Алдар нарын хувьд өмнөх ангиудад огт оролцож үзээгүй. Харин энэ удаад ZURA III Цэвэрлэгээ киноны гол дүрүүдийг бүтээсэн байна.

5. ZURA киноны өмнөх хоёр ангийн улс төрч, цагдаа, шүүхийн дүрд Монголын томоохон кино урлагийн төлөөллүүд оролцон тоглосон байдаг бол энэ удаа МУГЖ Золбоот, МУСТА Ялалт, Бархүү, Тодгэрэл нар, мөн эсрэг талын Фенгийн дүрд Малайз улсын жүжигчин Kam Kia Kee тогложээ. Тэрээр Малайз болон Хятад, Хонгконг улсын тайзны жүжиг, олон ангит кино болон телевизийн цуврал бүтээлүүд дээр ажиллаж байсан туршлагатай жүжигчин юм.

6. Энэ удаагийн киноны шинэ дүр төрхөөр залуу жүжигчин Б.Ганболор тодорч, Ари-гийн дүр дээр ажилласан байна. Ганболор нь СУИС-д суралцдаг бөгөөд ZURA III Цэвэрлэгээ УСК нь түүний анхны уран бүтээл юм.

7. ZURA II Цурам ажиллагаа киноноос ажиглагдсан нэг онцлох зүйл нь киноны action сценүүдэд урьд өмнө Монгол кинонд хийгдэж байгаагүй өвөрмөц зураг авалт, элементүүдийг ашигласан байсан. Тэгвэл найруулагчийн хэлж буйгаар энэ кинон дээр ч дахин нэг шат ахисан, Монгол кинонд ашиглагдаж байгаагүй өвөрмөц зураг авалтуудыг оруулсан байна.

8. ZURA III Цэвэрлэгээ УСК-ны трейлер дээр “Родиум/Rhodium/” гэх металлын талаар дурдаад өнгөрсөн. Тэгэхээр киноны гол нууц, утга санаа нь родиумын эргэн тойронд өрнөнө гэж таамаглаж байна. Родиум буюу Rhodium нь товчоор хэлэхэд дэлхийн хамгийн үнэтэй металл юм. 1 кг нь ойролцоогоор 150 мянган америк долларын ханштай. Хэрэв та энэ киног үзэхээр төлөвлөж байгаа бол “Родиумын” талаар товч мэдээлэл авах хэрэгтэй гэдгийг сануулмаар байна. Дэлгэрэнгүй мэдээллийг энэхүү видеоноос үзнэ үү.9. ZURA II Цурам ажиллагаа кино театрт нээлтээ хийснээс хойш бүх цаг үеийн хамгийн өндөр үзэлттэй Монгол киногоор шалгарсан бөгөөд энэ амжилтыг өнгөрсөн жил Эмоци продакшны “Баян боол” уран сайхны кино эвдсэн. Тэгвэл энэ удаад ZURA III Цэвэрлэгээ УСК өмнөх амжилтаа давуулан биелүүлэх үү гэдэг үзэгчдийн анхаарлыг татаж байна.

Албан ёсны трейлертэй танилцана уу.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
1
3
0
0
0
0
3

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.