Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Герман эр ковидын эсрэг вакциныг 217 удаа хийлгэсэн байжээ


62 настай Германы иргэн эмч нарын зөвлөсний дагуу ковидын эсрэг вакциныг 217 удаа хийлгэсэн тухай The Lancet Infectious Diseases сэтгүүлд гарсан өгүүлэлд бичжээ.

Энэхүү хачирхалтай тохиолдлын талаар Эрланген-Нюрнбергийн их сургуулийн эрдэмтэд сонины нийтлэлээс олж мэдэн улмаар түүнтэй холбогдож, шинжилгээ өгөхийг хүссэн гэнэ. 

Тус иргэн 29 сарын дотор нийт 217 удаа вакцин хийлгэсэн бөгөөд Магдебург хотын прокурор одоогийн байдлаар 130 тохиолдлыг нь баталгаажуулаад байгаа гэнэ. Мөн уг хэргийг залилан байж болзошгүй хэмээн үзэж мөрдөн байцаалтын ажиллагаа эхлүүлсэн боловч үүнийг батлах баримт олдоогүй байна. 

Эрланген-Нюрнбергийн их сургуулийн Микробиологийн тэнхимийн судлаачид уг өвчтөний дархлааны систем олон тооны вакцинд ямар хариу үйлдэл үзүүлснийг мэдэхийн тулд хэд хэдэн цусны шинжилгээ авчээ.

Түүний шинжилгээний үр дүн судлаачдыг гайхширалд оруулаад байна. Учир нь, доктор Килиан Шобер тэргүүтэй судлаачид олон удаа давтан тун хийлгэх нь дархлааны системийг хэт идэвхжүүлж, зарим эсийг ядрааж болзошгүй хэмээн санаа зовниж байсан ч 62 настай иргэнд ямар ч шинж тэмдэг, вакцины гаж нөлөө илрээгүй аж.

Эх сурвалж: BBC

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Өчигдөр
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Олонд хүрээгүй үзэгдлүүдийг агуулсан "Бөгжний эзэн" кино энэ зун кино театруудад гарна
3
Өчигдөр
Playlist: Рок-н-роллын алдрын танхимд 2025 онд мөнхлөгдөх боломжтой 78 уран бүтээлч
санал болгох
1
Өчигдөр
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
3 өдрийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
4 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.