Эр цэргийн баяр айсуй…
Бүсгүйчүүд маань эрчүүдийгээ болзоонд урьж хамтдаа цагийг өнгөрүүлэхэд ч сайхан долоо хоног байна даа. Сонголт ч арвин байх бололтой шүү! Учир нь хэдий цэргийн баяр ирэх долоо хоногийн даваа гарагт тохиож байгаа ч энэ долоо хоногт олон сонирхолтой эвентүүд болох төлөвтэй байна. Та бүхэн маань урин дулаан цагийг ашиглаад цагийг янзmай гоё өнгөрүүлээрэй!
Амралтын өдрүүдэд багахан хур тунадастайг эс тооцвол сайхан дулаан долоо хоног болох төлөвтэй байна.

Lovers энтертайнмент аяллын клубээс зохион байгуулдаг ойн цоорхойн эвент энэ долоо хоногийн бямба гарагт болох нь ээ.
Хаана: Богд уул
Хэзээ: 3 сарын 16
Beyond Silence буюу "Аниргүйн Гэгээ" movie night

Алтан хальс ТББ, Монгол дахь EUNIC кластер хамтран үнэ төлбөргүй кино үдэш зохион байгулах гэж байна.
Хаана: Тэнгис кино театр
Хэзээ: 3 сарын 16
Инээмтгий хүн визуал драмын жүжиг
Францын алдарт зохиолч Виктор Хюгогийн туурвисан бүтээлүүдийн ноён оргил болох ИНЭЭМТГИЙ ХҮН романыг Pro театрын уран бүтээлчид тайзны бүтээл болгон туурвих гэж байна.
Хаана: РЦНК
Хэзээ: 3 сарын 15,16,17
"Клеопатра" Сонгодог драмын жүжиг
Бернард Шоу "Цезарь Клеопатра хоёр", Уильям Шекспир "Антони Клеопатра хоёр" жүжгүүдийн зохиол "Монгол Театр"-ын анхны уран бүтээл "Клеопатра" түүхэн сэдэвт сонгодог драмын жүжиг тайзнаа амилах гэж байна.
Хаана: Улаанбаатар театр
Хэзээ: 3 сарын 12-ноос
"Нарны домог" ардын бүжгэн жүжиг
Монголын нууц товчоонд тэмдэглэгдэн үлдсэн Алунгоо эхийн эв нэгдлийн сургаалийг бүжгэн дэгээр илэрхийлсэн Монголын анхны ардын бүжгэн жүжиг Дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа тоглогдоно.
Хаана: Дуурт бүжгийн эрдминй театр
Хэзээ: 3 сарын 19, 20
П.И.ЧАЙКОВСКИЙ “ХУНТ НУУР” БАЛЕТ
"Хунт нуур" балет нь сонгодог урлагийг үнэлэн үздэг бүхий л улс орны олон арван тайзнаа хэдэн мянган удаа тоглогдож, орон бүрийн үзэгчдийн нандин, эрхэмсгийн дээдийн дээд бүтээл болсон юм. Үзэсгэлэнт гүнж Одетта болон ханхүү Зигфрид хоёрын хайр сэтгэлийн тухай гарах энэхүү бүжгэн жүжигт хорон санаат Ротбардын хун болгон хувиргасан гүнж Одеттаг гунигт бүжгээ хийж байхыг ан хийж явсан ханхүү Зигфрид хараад дурладаг.Тэр бүсгүй зөвхөн шөнийн цагаар л хүн төрхөндөө хувирдаг байж.Ингээд дурласан ханхүү хорон санаатантай тулалдаж хайртай бүсгүйгээ сулладаг.
Хаана: Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр
Хэзээ: 3 сарын 16, 17
"Дэлхийн Монгол Аавууд" хүндэтгэлийн цэнгүүн
Хайрт аав нартаа зориулан "Дэлхийн Монгол аавууд" хүндэтгэлийн тоглолт зохион байгуулагдах гэж байна.
Хаана: Чингис зочид буудлын Өргөө танхим
Хэзээ: 3 сарын 15
"NOMADIC LEGEND" ардын урлаг, өв соёлын тоглолт
Цагаан лавай чуулгийн "NOMADIC LEGEND"ардын урлаг,өв соёлын тоглолтоо сар бүрийн тодорхой хуваарьт өдрүүдэд 18.00 цагт тоглож байна.Уг тоглолт нь үндэсний урлагийн бүхий л үзүүлбэрүүд багтах бөгөөд ардын хөгжмийн хамтлаг,ардын бүжиг,бие биелэгээ,хөөмий магтаал,морин хуур,цамын бүжиг,уртын болон ардын дуу, уран нугаралт гээд ардын урлагийн цогц хөтөлбөртэй тоглолт юм.
Хаана: ГАН ЗАМ ПАЛАС
Хэзээ: 3 сарын 31-нийг дуустал
Дуучин, гитарчин О.Гантулгын анхны бие даасан "ОН ЖАВ" тоглолт үзэгчиддээ хүрэхэд бэлэн боллоо.
Хаана: Ulaanbaatar Palace
Хэзээ: 3 сарын 16
МУГЖ Борхүүгийн Батболдын "ЭР ХҮН" эрчүүддээ зориулсан уран бүтээлийн цэнгүүн.
Хаана: Ulaanbaatar Palace
Хэзээ: 3 сарын 17
Recital Chopin & Schumann төгөлдөр хуурын тоглолт
Монгол Улсын Консерваторын мэргэжлийн төгөлдөр хуурын тэнхимийн багш, төгөлдөр хуурч Ж.Ариунзаяагийн бие даасан тоглолт. Ф.Шопен болон Р.Шуманы бүтээлүүдийг толилуулах болно.
Хаана: Улсын филармони
Хэзээ: 3 сарын 15