Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Эрчүүдийн зүрх сэтгэлд хамгийн гүн тусах 22 романтик кино


Эрчүүддээ зориулан энэхүү кино жагсаалтыг хүргэж байна. Таны сэтгэлийг аль кино нь хамгийн ихээр хөдөлгөх бол?


1. An Officer and a Gentleman (1982)

Согтуу аавынхаа гар дээр өссөн Зак тэнгисийн цэргийн нисгэгч болохыг эрмэлздэг. Тэрээр хатуу бэлтгэлийн баазад бэлтгэгдэж, эцэст нь өөрийн хүсэж байсан хүмүүстэй учрах болно.

2. Moonstruck (1987)

Бэлэвсэн бүсгүй Лоретта дахин гэрлэхийг хүсэж, Жонни хэмээх сайхан залуутай амьдрахаар шийджээ. Гэвч хожим Жоннигийн хүсэл тэмүүлэл дүүрэн, ааш муутай дүү Роннитэй тааралдах үед бүх зүйл өөрчлөгдөнө.

3. Great Expectations (1998)

Финн өсвөр үеийнхний дурлалт бүсгүй Эстеллагийн араас гүйж, түүний зүрх сэтгэлийг татна гэж найдаж байв. Хэдийгээр тэр өөрийн болгосон гэж бодож байсан ч үнэндээ Эстелла түүнийг зүгээр л удирдаж, ашиглаж байгааг мэдээд зүрх нь эмтрэх болно.

4. Barefoot in the Park (1967)

Хуульч Пол, чөлөөт сэтгэлгээтэй эрч хүчтэй Кори нар гэрлэсний дараа шинэхэн байранд нүүж оржээ. Гэсэн хэдий ч тэдний харилцааны асар их хүсэл тэмүүлэл удалгүй тэднийг асуудалд хүргэх болно.

5. A Moment to Remember (2004)

Бие биедээ гүн дурласан залуу хосын амьдрал удалгүй бүсгүй мартах өвчтэй хэмээн тодорхойлогдсон цагаас эхлээд өөрчлөгдөх болно.

6. Brooklyn (2015)

Эрх чөлөөт амьдралд хайртай Элли Италийн гэр бүлээс гаралтай Тони хэмээх залууд дурлана. Гэвч удалгүй бүсгүйн гэрт аймшигтай уй гашуу тохиох болно.

7. Moonlight (2016)

Чирон хэмээх африк гаралтай залуу хүү хар тамхины наймаачин Хуанаас амьдралын зам мөрийг хэрхэн олох тухай ухааныг олж авах болно.

8. The English Patient (1996)

Сувилагч Хана юу ч санахгүй байгаа онгоцны нисгэгчийг асрах болно. Цаг хугацаа өнгөрөхөд тэрээр эргэн дурсаж, эцэст нь өнгөрсөн амьдралаа эргэн санах боломжтой болсон ч бүх зүйл түүний хувьд сайнаар төгсдөггүй.

9. True Romance (1993)

Элвисийн шүтэн бишрэгч, комик номонд дурлагч залуу болон биеэ үнэлэгч бүсгүй хоёр нэгэндээ татагдаж, удалгүй тэд хар тамхи хулгайлах бөгөөд араас нь аюултай этгээдүүд мөшгөж эхлэх болно. 

10. I Am Love (2009)

Гурван хүүхдийн ээж Эмма нөхөртэйгөө аз жаргалгүй амьдарч байлаа. Гэтэл тэр хүүгийнхээ найзад татагдаж, түүнийг гэх сэтгэлээ хөөхөөр шийдсэнээр түүний амьдрал өөрчлөгдөнө.

11. About Time (2013)

Цаг хугацаагаар аялах чадвартай нэгэн эр хайртай эмэгтэйгээ өөрийн болгохоор оролдож эхлэх болно.

12. The Philadelphia Story (1940)

Нөхрөөсөө салаад дахин гэрлэх гэж байхад нь түүний хуучин нөхөр, сонины сурвалжлагч хоёр эргэн гарч ирснээр бүсгүй хэнийг нь сонгохоо мэдэхгүй байдалд орох болно.

13. State of Grace (1990)

Найзууд болон хайр дурлалдаа эргэн ирж, амьдардаг байсан газраа буцан ирсэн залуу өөрийгөө цагдаа гэдгийг мэдэгдэхгүйг хичээх ч удалгүй тэр нууц задарч, бүх үйл явдал өрнөх болно.

14. Jerry Maguire (1996)

Үнэнийг илчилснийхээ төлөө ажлаасаа халагдсан залуу өөрийнх нь талд үнэнч үлдсэн цор ганц тамирчинтайгаа цуг хувийн агентлагаа нээн ажилуулж эхлэх болно.

15. Cold War (2018)

Польшид болсон дайны дараа эсрэг тэсрэг гарал үүсэлтэй хоёр хүн бие биедээ дурлаж, удалгүй залуу бүсгүйгээ коммунист Польшоос Франц руу явахыг ятгаж эхлэх болно.

16. Before Sunrise Trilogy

Америк эр Жесси Европт галт тэргэнд явж байхдаа Франц бүсгүй Селинтэй тааралдана. Америкт буцаж ирэхээсээ өмнө Европ дахь сүүлчийн хугацаагаа тэрээр түүнтэй хамт өнгөрөөхөөр шийднэ.

17. Bugsy (1991)

Алдарт гангстер Багси Сигел Холливуд руу нүүж, киноны одтой нийлнэ. Невадагийн цөлд мөрийтэй тоглоом тоглож байхдаа Лас Вегаст мөрийтэй тоглоомын газар байгуулах санаа түүнд төрөх болно.

18. Drive (2011)

Гэмт хэрэгт орооцолдсон жолооч эр нэгэн гэмт хэрэгтний эхнэрт дурлах болно. Түүнийгээ хамгаалахын тулд тэрээр юуг ч туулахад бэлэн байх аж.

19. Love & Basketball (2000)

Моника арван нэгэн настайдаа Квинсигийн хажууд нүүн ирж, тэр хоёр хамтдаа өснө. Гэвч тэр хоёрын дунд хайр дурлал цэцэглэхийн хэрээр шилдэг сагсан бөмбөгчин болох хүсэл нь саад болж эхлэх болно.

20. Jeux d'enfants (2003)

Бага наснаасаа хамгийн сайн найзууд болох Софи, Жулиен хоёр бие биенээ сорьсон хачирхалтай тоглоом тоглож, нэгнээ өдсөөр ирнэ. Гэсэн хэдий ч тэд хоёулаа бие биенээ гэх мэдрэмжийг мартахыг хичээж байлаа.

21. Silver Linings Playbook (2012)

Сэтгэцийн эмнэлгээс гарсны дараа Пэт сэтгэлийн хямралд орсон Тиффани гэх бүсгүйтэй уулздаг. Тэмцээнд нь хэрэв хань болж хамтрагчаар орох юм бол эхнэртэйгээ эргэн нийлэхэд нь тусланахэмээн бүсгүй түүнд амлах аж.

22. It Happened One Night (1934)

Дурласан нэгэнтэйгээ уулзахаар гэрээсээ зугтаж явсан бүсгүй хачирхалтай сурвалжлагч залуутай тааралдсанаар бүх зүйл өөрчлөгдөх болно.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Өчигдөр
Кино тэмдэглэл: "Amélie” ба хувь тавилан
2
Өчигдөр
Олонд хүрээгүй үзэгдлүүдийг агуулсан "Бөгжний эзэн" кино энэ зун кино театруудад гарна
3
Өчигдөр
Хүнд өвчтэй Ален Делоны зургийг охин нь сүлжээнд тавьжээ
санал болгох
1
Өчигдөр
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
3 өдрийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
4 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
3
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.