Жил бүрийн хавар Өмнөд Солонгост шар шороон шуурга болж, хот, суурин газрууд элсэнд дарагддаг. Энэ шуургыг тэд Монголын говь цөлөөс ирсэн түйрэн гэж нэрлэдэг.
БНСУ-ын Цаг агаарын газраас “Өнөөдөр Монголын зүүн хэсэгт шар шороон шуурга болж байна. Маргааш баруун хойд зүгээс чиглэсэн хаврын салхиар дамжин, БНСУ-ын нутаг дэвсгэрт их хэмжээний шар элс, түйрэн орж ирэх магадлалтай. Энэ жилийн анхны түйрэн. Цаг агаарын шинэ мэдээг анхаараарай” гэж мэдээлжээ.
Мөн 2023 оны 3-4 сард 12 удаа түйрэн орж ирсэн гэж мэдэгдсэн байна.