UBLife Logo
Кино

Цэргийн баяр | Жинхэнэ эрчүүдийн үзэх ёстой 10 кино

Цэргийн баяр | Жинхэнэ эрчүүдийн үзэх ёстой 10 кино

Өнөөдөр “Цэргийн баяр”. Монголчууд бид харин энэ өдрийг бүх нийтээрээ “Эрчүүдийн баяр” хэмээн тэмдэглэдэг уламжлалтай. Ингээд эрчүүддээ зориулан, “Жинхэнэ эрчүүдийн үзэх ёстой 10 кино”-г толилуулж байна.

“The Big Lebowski “ 1998

Инээдэм, гэмт хэрэг, детектив. Их Британи, АНУ.

Гэмт бүлэглэлийнхэн гол баатар Лебовскиг саятан гэж эндүүрэн, эхнэрийг нь барьцаанд авч мөнгө нэхнэ.

“Knockin' On Heaven's Door” 1997

Драм, инээдэм, гэмт хэрэг. Герман.

Мартин, Руди хоёр эдгэрэшгүй өвчин туссан залуус. Тэд эмнэлэгт танилцсан бөгөөд амьдралын сүүлчийн мөчөө 4 ханын дунд өнгөрүүлэхгүйгээр шийдсэн залуус сүүлчийн аялалдаа гарна.

“Леон” 1994

Триллер, драм, гэмт хэрэг. Франц.

Мэргэжлийн алуурчин Леон 12 настай хөрш охин Матильдатай танилцана. Охины гэрийнхнийг дээрэмчид хөнөөсөн тул тэр өшөөгөө авахыг хүснэ.

“The Hangover”

Инээдэм. АНУ.

Хэрэв та үнэн сэтгэлээсээ инээж, сайхан амрахыг хүсч байвал энэ киног үзээрэй.

“Pineapple Express” 2008

Тулаан, инээдэм, гэмт хэрэг. АНУ.

Дейл Дентон жирийн нэгэн. Гэвч аллагын гэрч болсноор амьдрал нь өөрчлөгдөнө.

“Reservoir Dogs” 1991

Триллер, драм, гэмт хэрэг. АНУ.

Зургаан эр дээрэм хийхээр төлөвлөнө. Сайтар төлөвлөсөн тул амархан мэт санагдав ч жирийн дээрэм жинхэнэ хядлага болон хувирна. Яагаад?

“The Wolf of Wall Street” 2013

Драм, инээдэм, гэмт хэрэг. АНУ.

Бодит түүхээс сэдэвлэн бүтээсэн кино. Жирийн ажилтан яаж саятан болсныг сонирхоно уу.

“Seven Psychopaths” 2012

Инээдэм, гэмт хэрэг. Их Британи.

Чарли хэмээх дээрэмчний нохойг санамсаргүй хулгайлсан азгүй залуугийн түүх.

“Gangster Squad” 2013

Тулаан, триллер, драм, гэмт хэрэг. АНУ.

Лос-Анжелес, 1949 он. Микки Коэний дээрэмчид хотыг эзэгнэж, дураараа дургина. Тэднийг устгахын тулд цагдаагийн ажилтан Жон О’Мара багаа бүрдүүлнэ.

“RocknRolla” 2008

Тулаан, триллер, гэмт хэрэг. Их Британи, АНУ.

Ленни Коул бол Лондонд алдартай гэмт хэрэгтэн. Гэхдээ энэ удаад түүний бизнест өөр дээрэмчид саад хийх гэж оролдоно.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
4

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.