UBLife Logo
Newsfeed

Энэ 7 хоногийн онцлох эвентүүд: Дуурь, балет, гэрэл зургийн үзэсгэлэн

Энэ 7 хоногийн онцлох эвентүүд: Дуурь, балет, гэрэл зургийн үзэсгэлэн

Энэ долоо хоногт зарлагдсан шинэхэн эвент, хөгжмийн тоглолт, төрөл бүрийн бүтээлч өдөрлөгүүдийг танд хүргэе.  

Амралтын өдрүүдэд багахан хур тунадастайг эс тооцвол сайхан дулаан долоо хоног болох төлөвтэй байна.  

Номын хэлэлцүүлэг #408 "Капитализмыг алгасаагүй эрчүүд"

Ямар ч оронд тохирдог аж үйлдвэрийн төгс жор байхгүй. Харин орон орны онцлог түүх, эдийн засаг, соёлын хөрснөөс аж үйлдвэрийн лидерүүд нь төрж, үйлдвэрлэж, өрсөлдөж, өөрийн орны болоод дэлхийн аж үйлдвэрийн өнгө төрхийг тодорхойлдог. Ийм лидерүүдийн 20 төлөөлөгчийн амьдрал намтраар дамжуулан хувьсгал хаанаас, хэрхэн өрнөж, юуг хувьсган өөрчилж ирсэнтэй номын хэлэлцүүлгээр танилцаарай.

Хаана: Caffe Bene Bodi Tower

Хэзээ: 3 сарын 19

Уран бүтээлч О. Золбоотөгөлдөрийн "Magic Box" уран бүтээлийн бие даасан үзэсгэлэн

Уран бүтээлч О. Золбоотөгөлдөрийн "Magic Box" (мон.Шидэт хайрцаг) нэртэй үзэсгэлэн нь Монгол Арт Галерей дээр 2024 оны 3-р сарын 24-нд нээгдэх бөгөөд хоёр долоо хоногийн турш үргэлжилнэ. Тус үзэсгэлэнгий төсөл дээр Золбоотөгөлдөр нь куратор Др.Ц.Цэндпүрэвтэй (Ванжил Арт Институт) хамтран ажиллаж, үзэсгэлэнгээ олон нийтэд толилуулж байна.

Хаана: Монгол Арт Галерей

Хэзээ: 3 сарын 24

Ойн цоорхойдоо цуглацгаая!

Lovers энтертайнмент аяллын клубээс зохион байгуулдаг ойн цоорхойн эвент энэ долоо хоногийн бямба гарагт болох нь ээ.

Хаана: Богд уул

Хэзээ: 3 сарын 23

Ulaanbaatar photo week-2024

Монголын гэрэл зургийн хөгжлийг дэлхий, олон улсын түвшинд хүргэх, дэвшилтэт технологи, арга хэрэгслийг нэвтрүүлэх, гэрэл зурагчдын уран бүтээлийг эдийн засгийн эргэлтэнд оруулж, үр өгөөжийг нэмэгдүүлэх, монгол орноо сурталчлах, соёлын өв санг баяжуулах зорилготой гэрэл зургийн үзэсгэлэн болох гэж байна. Үзэсгэлэнд Монголын Гэрэл зурагчдын нэгдсэн холбооны салбар гэрэл зургийн нийгэмлэг, агентлаг, клуб, хувь уран бүтээлчид болон Япон, Израиль, Австрали, ӨМӨЗО-ны гэрэл зурагчид оролцож, шилдэг бүтээлүүдээ толилуулна.

Хаана: Мишээл экспо

Хэзээ: 3 сарын 19-24

Нарны домог бүжгэн жүжиг

Монголын нууц товчоонд тэмдэглэгдэн үлдсэн Алунгоо эхийн эв нэгдлийн сургаалийг бүжгэн дэгээр илэрхийлсэн Монголын анхны ардын бүжгэн жүжиг Дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа тоглогдоно.

Хаана: Дуурь бүжгийн эрдмийн театр

Хэзээ: 3 сарын 19,20

Үүлэн заяа дуурь жүжиг

"Үүлэн заяа" дуурьт хөгжмийн зохиолч хар хорын тэмцэл, сайн муугийн явдлыг симфонийн арга барилаар илэрхийлэхийн сацуу хөгжмийн өрнүүлэг, ярилцал хэлбэрийг чадамгай ашигласнаараа манай дуурийн уламжлалт хэв маягт шинэчлэл хийсэн, уран сайхны онцгой ач холбогдолтой бүтээл болсон юм.

Carmen contemporary ballet

Бидний зүрхэнд аль хэдийн хэмнэл, үйл явдал нь хоногшсон дуурийг КОНТЕМПОРАРИ БАЛЕТ болгон хөрвүүлэн дэглэж тайзнаа шинээр толилуулах гэж байна.

Хаана: The Corporate Hotel and Convention Centre

Хэзээ: 3 сарын 20

Хосуудын movie night

Dreams come true-jijighero пэйжээс зөвхөн хосуудад зориулсан онцгой нэгэн үдшийг зарлаж байгаа юм байна. Харилцаандаа шинэ уур амьсгал нэмэх, бие биенээ шинээр таньж мэдэх, дандаа ярилцдаггүй сэдвээр ярих, дотно дулаахан цаг хугацааг өнгөрүүлмээр байгаа бол очоорой.

Хаана: Cinewood

Хэзээ: 3 сарын 21

Наурызын баярт зориулсан Улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан

Наурызын баярт зориулсан Улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан

Хаана: Бөхийн өргөө

Хэзээ: 3 сарын 19

"Бест буйдан" ХХК-гийн нэрэмжит бөхийн барилдаан

"Бест буйдан" ХХК-гийн нэрэмжит бөхийн барилдаан

Хаана: Бөхийн өргөө

Хэзээ: 3 сарын 23

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
“Огцрох амархан“ жагсаалын үеэр олны хайрыг татсан 17 үйл явдал

“Огцрох амархан“ жагсаалын үеэр олны хайрыг татсан 17 үйл явдал

Жагсаал өдөр бүр үргэлжилж байгаа бөгөөд залуусын дуу хоолойгоо хүргэж буй арга барил, жагсаалын хэлбэрийг харахад бид тэмцэж, дуу хоолойгоо хүргэж чаддаг болж, бас нэгнээ ойлгож, хамгаалдаг болжээ гэдгийг харж болмоор.

Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Театр, кино, концерт, номын баяр

Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Театр, кино, концерт, номын баяр

Зуны дулаахан өдрүүд хаяанд ирж, мод навч ногоорсоор их хотын амьдрал илүү өнгөлөг, хөл хөдөлгөөнтэй болж эхлэлээ. Энэ долоо хоногт соёл урлаг, хөгжим, спорт гээд маш олон сонирхолтой арга хэмжээнүүд таныг хүлээж байна