Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Нохойтой харьцах нь хүнийг тайвшруулж, төвлөрөхөд тусалдаг болохыг тогтоожээ


Хэрэв та нохойтой тоглох, интернэтээр өхөөрдөм гөлөг, нохойны бичлэг үзэх дуртай бол анхаарал хандуулаарай. Нохой харьцах нь хүний тархийг амраах, тайвшруулах долгионы бэхжүүлдэг болохыг PLOS One сэтгүүлд хэвлэгдсэн саяхны судалгаа харуулжээ. 

Судалгааны өгүүлэлд дурдсанаар амьтантай харьцах тэр дундаа нохой харьцах нь эрч хүч, эерэг сэтгэл хөдлөлийг нэмэгдүүлж, ой санамж алдагдах эрсдэлийг бууруулах гэх мэт физиологи, танин мэдэхүйн ач тустай болохыг онцолсон байна. 

Тус судалгааг хийсэн Өмнөд Солонгосын Конкук их сургуулийн эрдэмтэд нохойн салон гэх мэт нохойтой харьцах ажил хийдэг 30 насанд хүрэгчийг хамруулжээ. Судалгаанд оролцогчид нохойтой тоглох, хооллох, массаж хийх, үсийг засах, зураг авхуулах, тэврэх, хамт зугаалах зэргээр цагийг хамт өнгөрөөжээ. 

Эдгээр даалгаврууд нь хүний тархины долгионд янз бүрийн нөлөө үзүүлж байсан бөгөөд нохойтой тоглох, алхах нь тогтвортой байдал, тайвшралыг илтгэдэг тархины альфа зурвасын хэлбэлзлийг хүчтэй нэмэгдүүлж байгаа нь ажиглагджээ. Мөн альфа долгионы идэвхжил нь ой санамжийг сайжруулж, стрессийг бууруулдаг болох нь судалгаагаар тогтоогдсон байдаг аж.

Түүнчлэн нохойг арчлах, тоглох, зөөлөн массаж хийх нь анхаарал, төвлөрлийг нэмэгдүүлэхтэй холбоотой бета бүлгийн хэлбэлзлийг бэхжүүлж байгааг уг судалгаагаар тогтоожээ. Судалгаанд оролцогчид нохойтой харьцсаны дараа сэтгэл гутрал, стресс, ядаргаа  нь мэдэгдэхүйц багассан байжээ.

Эх сурвалж: CNN

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
3 өдрийн өмнө
Электрон тамхи буюу вэйпний тухай таны мэдэх ёстой 5 зүйл
2
3 өдрийн өмнө
Багадаа анзаараагүй ч сэтгэлд гүн шарх үлдээсэн 15 "аймшигт" дурсамж
3
2024.04.18
ХХ зууны эхэн үеийн фитнес
санал болгох
1
Өчигдөр
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
3 өдрийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
4 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.